Залхуурлыг ялан дийлж, ажлын бүтээмж, хувь хүний сэтгэл санааг сайн тал руу эргүүлэх энэхүү аргыг "Кайзен" арга /зарчим, техник, дасгал ч гэж нэрлэдэг/ гэдэг бөгөөд Японы ард иргэд өдөр тутмын амьдралдаа түгээмэл ашигладаг байна.
"Кайзен" гэдэг үгийн утгын хувьд "kai" гэдэг нь өөрчлөлт, "zen" гэдэг нь мэргэн ухаан гэсэн утгатай аж. Уг аргыг хамгийн анх Японы бизнесмэн Масаки Имаи гэх эрхэм үндэслэн, гаргаж иржээ.
- "Кайзен" буюу өөрийгөө хөгжүүлэх нэг минутын арга
Япончуудын өв соёлд "Кайзен" арга гэж байдаг бөгөөд энэ нь хувь хүн өөрийнхөө сэтгэл санааг дээрдүүлж, залхуурлыг ялан дийлэх нэг минутын арга юм. Уг аргыг хүн өдөр бүр тогтсон цагт нэг минутын турш хийх ёстой байдаг байна. Ердөө нэг минутыг зарцуулах учраас танд болон бусад хүмүүст төдийлөн асуудал учруулахгүй болов уу. Бид амьдралд тохиолдох олон асуудлуудад түүнээс их цагийг зарцуулдаг шүү дээ.
Их ажлын ард гарах ёстой, эсвэл гадаад хэл дээр ном унших шаардлагатай гэх мэт ажлын ачаалал ихтэй үед ажлаа түр хойш нь тавьж, баяр баясал, аз жаргалыг мэдрэхэд л болох юм. Ингэснээр та сэтгэл зүйгээ бэлдэж, ажлаа илүү үр бүтээмжтэй хийж чадах болно.
- "Кайзен" аргыг хэрхэн ашиглах вэ?
Ажил үйлс бүтэхгүйгээс гадна, сэтгэл санаа тань нэг л тогтворгүй байгаад байвал, энэ нь өөртөө итгэх итгэлээ алдсантай холбоотой юм. Иймд та өөрийгөө цаг ямагт буруутгаж суух болон сул дорой байхаас чөлөөлөх хэрэгтэй аж. Өөрөөр хэлбэл, амжилтанд хүрэхийн тулд үргэлж урагшлах ёстой билээ. Ингэж чадсанаар таны бие организм эрч хүчээр сэлбэгдэж, ямар ч ажлыг төвөггүй хийж чадах юм. Ямар ч үед энэ арга танд зайлшгүй хэрэг болно гэдэгт итгээрэй.
Нэг ёсондоо та дотоод сэтгэлийнхээ хүчээр чадахгүй, болохгүй, бүтэхгүй гэсэн бодлоосоо ангижирч, сэтгэл санаагаа эерэг хандлагатай болгож, өөрчилж буйг "Кайзен" арга хэмээн хэлээд байгаа юм.
Сонирхуулж хэлэхэд барууны орнуудад уг аргыг ашиглаж эхлээд байгаа бөгөөд энэ нь гайхалтай үр дүн үзүүлээд байгаа гэнэ. Тэр ч бүү хэл зарим газруудад төсөл болгон хэрэгжүүлж байгаа ажээ. Харин Японд "Кайзен" аргыг аж ахуй нэгж байгууллагууд менежментээ сайжруулахдаа ашигладаг байна.
"Хүн юу бодно, тэр зүйл нь амьдралд биеллээ олдог." гэх үг байдаг билээ. Тиймээс хүн үргэлж сайхан зүйлсийг төсөөлөн бодож, болно, бүтнэ, чадна гэж өөрийгөө зоригжуулж байх нь чухал юм. Танд амжилт хүсье!
Холбоотой мэдээ