"Гадаад худалдааны яамтай болох ёстой" | News.MN - Мэдээллийн эх сурвалж

"Гадаад худалдааны яамтай болох ёстой"

"Гадаад худалдааны яамтай болох ёстой"

 “Монгол Улсын гадаад худалдааны бодлогод анхаарах асуудлууд” сэдэвт хэлэлцүүлэг өнөөдөр  /2018.09.28/ боллоо.

Энэхүү хэлэлцүүлэг нь Монгол Улсын гадаад худалдааны бодлого, түүнд тулгарч буй саад бэрхшээл, анхаарах асуудлын талаар хамтдаа нэгдсэн ойлголтод хүрч, цаашид авч хэрэгжүүлэх бодлогын чиглэл, үндэс суурийг тодорхойлоход   оршино гэдгийг зохион байгуулагчид онцлов.

Монгол Улс хангалттай хэмжээний гадаад валютын нөөц бүрдүүлэх нь эдийн засгийн аюулгүй байдал, тусгаар тогтнолын санхүүгийн баталгаа тул валютынхаа нөөцийг байнга нэмэгдүүлэх бодлого баримтлах шаардлагатайг бизнес эрхлэгчид хэлж байна. Гадаад валютын нөөц нэмэгдэж 3 тэрбум ам.доллар буюу импортын 6 сарын хэрэгцээг хангах түвшинд хүрсэн хэдий ч түүний хүрэлцээт түвшинг нэмэгдүүлэх бодлого чухал хэвээр байна. Гадаад валютын нөөцийг нэмэгдүүлэх нь бодлогын асуудал бөгөөд Монголбанк дангаар хийж хүч хүрэх ажил биш юм. Гадаад валютын нөөцийг дорвитой нэмэгдүүлэхдээ гадаад өрөөр бус, төлбөрийн тэнцлийн урсгал дансны ашгаар нэмэгдүүлэх нь илүү үр дүнтэй. Үүнд гадаад худалдаа, хөрөнгө оруулалтын нэгдсэн бодлого чухал үүрэгтэй гэдгийг хэлэлцүүлгийн үеэр тодотгов.

Монголбанкны Судалгаа, статистикийн газрын захирал Д.Ган-Очир Монгол Улсын гадаад худалдааны бодлогод анхаарах асуудлууд сэдвийн хүрээнд илтгэв тавив. Тэрбээр илтгэлдээ манай улсын гадаад бодлогын түүхийн талаар хэлэхдээ  гадаад худалдаа  1920-1960 оны үед зөвхөн ЗХУ-руу чиглэсэн бүтэцтэй байсан.  1989 он гэхэд манай улсын  нийт гадаад худалдааны 90 хувийг ЭЗХТЗ-ийн орнууд үүнээс, 79 хувийг ЗХУ-тай хийсэн худалдаа, 11 хувийг Болгар, Польш, Румын, Унгар, Чекословактай хийсэн худалдаа, үлдсэн 10 хувийг БНХАУ, Япон, Швейцарь, Австри, Их Британи, Итали зэрэг цөөхөн улстай хийсэн худалдаа эзэлжээ. Манай экспортын 86 хувийг Хятад улс дангаар худалдан авч байна. Нийт импортын  33 хувийг Хятадаас, 28 хувийг ОХУ-аас авч байна. Гадаад худалдааны бодлогыг Гадаад  харилцааны яамны Гадаад худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны газар”  хариуцан ажиллаж байна.   Манай оронд гадаад худалдааг дангаар хариуцсан яам байгуулах шаардлагатай. Мөн эдийн засгийн дархлааг бэхжүүлж худалдааны бодлого дээр онцгой ач холбогдол өгч анхаарах шаардлагатай гэдгийг тэрбээр онцлолоо.

Хэлэлцүүлэгт оролцогчид гадаад худалдааг дангаар хариуцах яам бий болгох шаардлагатайг сануулж байна. Тодруулбал Гадаад худалдааны яамтай болсноор төлбөрийн тэнцэл, гадаад валютын нөөц сайжрах, эдийн засагт бүтцийн өөрчлөлт хийгдэх, үр ашиг нэмэгдэх ач холбогдолтой болно.  Ихэнх улс оронд гадаад худалдааг дангаар хариуцан ажилладаг  яам, түүний дэргэд гадаад худалдааг дэмжих зохицуулалттай бие даасан байгууллага ажиллаж байна. Засгийн газраас сүүлийн 10 гаруй жилийн хугацаанд эдийн засгийг төрөлжүүлэх, тэр дундаа уул уурхайн бус салбарын экспортыг бодитой дэмжих цаашлаад экспорт, импортын нэгдсэн тогтолцоог бий болгох зорилгын хүрээнд нэлээдгүй бодлого, хөтөлбөр баталсан хэдий ч үр дүн муутай, биелэлт сайтай бодлого, хөтөлбөр бараг алга байна.  Мөн гадаад худалдааг дэмжих, худалдааг хөнгөвчлөх институцийн орчин бүрдээгүй гэдгийг хэлж байна.

 УИХ-ын гишүүн асан С.Дэмбэрэл:

Тэрбээр “Экспортыг дэмжин урамшуулах ба худалдааг хөнгөвчлөх асуудлууд” сэдвээр илтгэл тавьсан юм.  "Япон, Солонгос зэрэг улс орнууд  гадаад худалдаагаа солонгоруулах тал дээр экспортыг дэмжих агентлагууд байгуулсан байдаг. Мөн гадаад худалдааны салбарын хүний нөөцийг бэлдэх асуудалд анхаарал хандуулдаг.  Гэтэл манай улсад гадаад худалдааг дангаар хариуцсан яам ч байхгүй,  Гадаад  харилцааны яамны Гадаад худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны газрын хэмжээнд авч үздэг ийм жижигхэн төрийн бодлого байж болохгүй. Манайд хуучин Гадаад худалдааны яам гэж байсан. 1990 оноос зах зээлийг чөлөөлж эхэлсэн. Үүнээс өмнө гадаад худалдааг зөвхөн зөвшөөрөл авч явуулдаг байсан бол иргэн, аж ахуй нэгж байгууллагуудад гадаад худалдаа чөлөөтэй болсон. Үүний үр дүнд сайн нь их, саар нь бага явж ирсэн. Гэхдээ дэлхийн бусад улс орон  гадаад худалдаагаа төрийн зохицуулалтаар уян хатан байдлаар  явуулж ирсэн  байдаг. Тийм ч учраас худалдааг хөнгөвчлөх гэсэн томьёолол Дэлхийн худалдааны байгууллагын хамгийн гол чиглэл болж байна. Манайд уг асуудал зүгээр нэг худалдаачдын дунд эсвэл ганц яам, төрийн бус байгууллагын хэмжээнд яригддаг. Уг нь бол худалдаагаа яаж дэмжих үү,  худалдаагаа яаж  хөнгөвчлөх үү гэж зоосны хоёр тал шиг харах шаардлагатай байгаа юм. Үүнийг бий болгож чадвал манай улс руу орох гадаадын хөрөнгө оруулалтын урсгал нэмэгдэнэ” гэлээ.

“Наран” группын эзэн С.Болдхэт :

“Өнөөдөр Монгол Улс гадаад  худалдааны асуудлаа  жижиг хэлтсийн хүрээнд авч явж байна. Гэтэл Дэлхийн худалдааны байгууллага гэж том байгууллага байдаг. Энэ байгууллагатай манай улс бараг харилцдаггүй, худалдааны зохицуулалтууд хийгддэггүй.  Тиймээс  гадаад худалдааг дангаар хариуцах яам бий болох шаардлагатай. Яам дэргэдээ зах зээлийн институцтай, дэлхийн зах зээлийн хандлага, үнийг судалдаг байх. Үүний дараа экспорлогчдодоо анхааруулдаг, мэдээлэл өгдөх байх хэрэгтэй.  Өмнөд Солонгос, Чили, Хятад зэрэг худалдааны сайн бодлоготой улсуудын туршлагаас харахад гадаад худалдааны бодлогыг шат дараатай, тогтвортой хэрэгжүүлж ирсэн бөгөөд гадаад худалдааг хариуцсан яам, түүний дэргэд экспортыг дэмжих тусгай байгууллага ажиллуулах замаар өөрийн улсын экспортыг дэмждэг” гэв.

"Барс зах"-ын эзэн Ч.Амарбаатар:

Гадаад худалдааны бодлого зөв явсны үр дүнд үйлвэрлэлийг өөрийг нь хөгжүүлдэг. Хэрэв дэлхий дахин худалдааны солилцоог Чингис хааны байгуулсан торгоны замаар хийж чадаагүй бол үйлдвэрлэл хөгжихгүй байх байсан. Өөрөөр хэлбэл, үйлдвэрлэлийг хөгжүүлье гэвэл зөвхөн өөрийн хэрэгцээндээ зориулж үйлдвэрлэл эрхэлнэ гэдэг бол шууд хэлэхэд сүйрэл юм. Тиймээс бид экспортод зориулсан үйлдвэрлэлийн асуудлыг ярьж байж гадаад бодлогын асуудлаа зөв авч явна. Ингэхдээ хамгийн чухлаас  нь эхлээд дараалалыг нь зөв тодорхойлох хэрэгтэй. Гэтэл үүнийгээ өнөөдөр үндэснийхээ хэмжээнд тодорхойлоогүй учир будилаад байгаа юм. Валютын ханшийг  яаж өсгөхгүй байх уу гэхээр бид хэрэглээгээ танах хэрэгтэй. Хэрэглээг танах тухай бодлого улсын түвшинд өнөөдөр алга.

УИХ-ын гишүүн Баттөмөр:

Гадаад худалдааны салбарын асуудал өнөөдөр хуульгүй явж байна. Хуульгүй байна гэдэг бүртгэлгүй,  бүртгэлгүй үйл ажиллагааг хууль ёсны бус гэж үздэг. Монголчуудын ихэнхийнх нь амьдрал худалдаа дээр тогтож байгаа. Үйлдвэр худалдааны яам гэж хуучин байсан. Өнөөдөр ХХААХҮЯ гээд үйлдвэрлэл, хөдөө аж ахуйг нэг яаманд нэгдчихсэн. Энэ бүтцийг би зөв гэж үздэггүй. Аль ч үндэстэн оршин тогтнохын тулд өөрсдийн хэрэгцээт бараа бүтээгдэхүүнээ үйлдвэрлэдэг, хуримтлалтай болохын тулд бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэж гаднаас мөнгө татдаг. Манай улс дан ганц уул уурхайгаас мөнгө оруулж ирдэг. Уул уурхайн бус салбараа дэмждэггүй, урсгалаараа явж ирсэн. Ийм учраас үйлдвэр, худалдааны яам  байх шаардлагатай гэж хувьдаа үзэж байна.

 

"Болор дуран"-аар шалгав.

Холбоотой мэдээ

32 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Зочин 2018-09-28 66.181.161.64

Гадаад худалдааны яам байгуулаад сайдаар нь Баасанг тавьчихвал янзтай юм болно доо!!

Зочин 2018-09-28 66.181.161.64

Гадаад худалдааны яам байгуулаад сайдаар нь Баасанг тавьчихвал янзтай юм болно доо!!

Зочин 2018-09-28 103.212.119.176

Энэхэдэн баагий эхлээд ажлаа хийдэггүй авилгатай тэмцэх газраа татан буулгаадтэр төсөвөөр нь хүсээд байгаа яамаа байгуулалдаа тэгвэл.

БААГИ 2018-09-28 66.181.161.119

ИДЭЖ УУДАГ ЯАМ НЭМЭГДЭХ НЬ ШУНАЛУУД СЭТГЭЖ БАЙНА ДАА

Борхүү 2018-09-28 223.62.163.205

Суудалгүй зөөлөн сэнтийд заларч чадаагүй гологдмол шуналын туламнууд Яам байгуулан татвар төлөгчдийн дарамтыг нэмэх бодлого боловсруулжээ. Гадаад худалдааны яам манайд хэрэггүй, угаасаа энэ бодлогыг хэрэгжүүлж байгаа жижигхэн агентлаг ажлаа хийж байна. Тэрний оронд Их хурлыг тараан олон намаа татан буулгаад Ерөнхийлөгчийн хүчтэй засагтай болох хэрэгтэй. Ялын бодлогыг чангатгах ёстой. Монголчууд бид газар нутгийнхаа онцлогт тохируулан 4 том муж болон хуваагдаж хөгжлийн хурдаа нэмэх хэрэгтэй.

Борхүү 2018-09-28 223.62.163.205

Газрын хэвлийн баялагаа үр хойчдоо үлдээх нь чухал. Аялал жуулчлалын салбарыг дээд зэргээр ашиглаж чадвал Эко улс болчихно. Жилдээ жуулчлалаас олон тэрбум доллар олчихдог жижигхээн газар нутагтай улс байна. Монгол улс 3 хан сая хүн амтай мөртлөө данхайсан төрийн аппараттай, хийдэг бүтээдэг нь цөөхөн. Иддэг мөлждөг нь их. 200 000 төрийн албан хаагч тэжээж байна. Гэтэл 38 сая хүн амтай улсад 12 мянган хүн төрд ажиллаж байна. Бүхнийг цахимжуул. Одоо л энэ заваан асуудлаа шийдэх ёстой шүү

Дорж 2018-09-28 223.33.180.177

Үр хойчдоо үлдээнэ гэж хав дараад байж болохгүй ирээдүйд юу болохыг хэнч мэдэхгүй.200 жилийн дараа монгол улс байна гэсэн ямар баталгаа байна.Бид бас үр хойч бишүү.Харинч одоо ашиглаж хурдан хөгжиж ирээдүйн баталгаагаа хийх ёстой.том гүрнүүд улам л түрэмгий болж байна.Саяхан л нөлөөгө тэлэх гэсэн талбар болж япон улс дайн хийж байсан шүүдээ.

Борхүү 2018-09-28 223.62.163.205

Энэ эх орон газар шороогоо зөөсөн зарсан харийн сэтгэлтэй ноходоос салсан цагт Монгол улс дэлхийн анхаарлын төвд дахин орж чадна. Тэгээд гол нь өөрсдөө бид ХОНОЦЫН муухай араншингаа хаях хэрэгтэй. Гадаа гудамж талбайд, хөдөө хээр хаана ч явсан хоноцын сэтгэлээр бүхий л зүйлд хандаад байхаар Эх орон чинь гомдож байгалийн гамшигаар сөхрүүлж чадах л байх. Цомхон засаглал чухал болоод байна. 527 000 монгол иргэд гадаадад гарчихсан тууж явна. Арчаагүй амиа бодсон гэж тэднийг хэлж болохгүй. Нэгдээчэээ

Hojuu 2018-09-28 174.204.1.28

Bi hocordiishd... Dandaa hocordiin...

Зочин 2018-09-28 149.31.147.201

Hansh ni 2560 garaad tuuj yavahad iim yum hutsaad yavj baidag, taarch dee.

зочин 2018-09-28 66.181.184.29

хөнгөвчлөх биш хүндрүүлэх л байх даа. одоог хүртэл төр оролцоогүй болохоор энэ зэрэгтэй зах зээлийн зарчмаар яваад байна. төр ороод ирэхээрээ яадаг билээ. юунд ч туслахгүй гай л болно доо. яам цөадөөгүй шүү.

Зочин 2018-09-28 103.229.122.32

Яамдын тоог цееруулье. Иргэд, байгууллагад зевхен саад болсон энэ терийн данхар бутэц ямар ч хэрэггуй. 3 сая хунтэй улс байж, олон сая хунтэй улс орныг дууриах хэрэггуй!!!

Jaagii 2018-09-28 103.229.123.46

Huuli zuin undesnii hureelen gadaad hudaldaani gereeni erh zuigeer nom hiisen sanagdana

Зочин 2018-09-28 185.193.125.190

Harj bj l bolyo

Ner 2018-09-28 185.193.125.190

Zuw

Зочин 2018-09-28 185.193.125.190

Zuw

ус 2018-09-28 203.91.115.40

усгүй бол гадаад дотоод ямар ч яам хэрэг байхгүй дээ Усны яам хэрэгтэй дээ хатаж үхэхээс сэргийлнэ

зочин 2018-09-28 139.5.218.192

гадаад харилцааны яамаа яая гэж байхад дахиад нэг гадаад яамтай болно гэнээ.Энхсайханд горьд гэж хэль e

Зочин 2018-09-28 45.117.35.4

Дахиад 5 яам шинээр байгуулчих тэгээд Монгол улс хөгжинөө. Ийм юм ярьж байдаг тэнгэрт ниссэн амьтад юм даа. Хөрсөн дээрээ нэг гишгээч.

худалдаачин 2018-09-28 139.5.218.192

датоод худалдааны яам нэмээд байгуулья.

Зочин 2018-09-28 64.119.20.193

hereglee tanana gej bhgui shuu. Harinch heregleegee usguh yostoi.

ннн 2018-09-28 122.201.25.46

ok

Оффшорт байгаа $-оо оруулаад ир 2018-09-28 66.181.161.14

Оффшорт байгаа $-оо олоод ирээ тэгвэл бүх асуудал шууд шийдэгдлээ

Өрөвдмөөр юм даа 2018-09-28 202.126.89.201

Өнөөдөр мэдээ харсан чинь нэг нь усны агентлаг байгуулна гэнэ, нөгөө хэсэг нь гадаад худалдааны яам байгуулах гэнэ. Энэ төрийг данхайлгах гээд хуучин социализмыг санагалзагчид үзчих юм. Манайхаас бусад нь төрийг цомхон болгоно гэдэг. Монгол үхрүүд л эсрэгээрээ

уншигч 2018-09-28 66.181.179.130

Битгий хуц дарга нараа

Зочин 2018-09-28 202.72.245.207

ТЭГЭЭ ТЭГ ГАДААД ДОТООД БӨӨНИЙ ЖИЖИГЛЭНГИЙН ГАНЗАГЫН ГЭЭД Л БААХАН ХУДАЛДААНЫ ЯАМ ЕР НЬ ӨӨР ОЛОН ЯАМ БАЙГУУЛААД БҮХ ИРГЭДЭЭ ТӨРИЙН АЛБАН ХААГЧ БОЛГОЁ АЖИЛГҮЙ ХҮНГҮЙ АЗ ЖАРГАЛДАА УМБАСАН ОРОН БОЛЬЁ

Зочин 2018-09-28 118.200.126.63

Бүхэл бүтэн Эдийн засгийн хөгжлийн яам байсныг хэрэггүй хэмээн үзээд татан буулгасан байж одоо битгий элийрээд бай

зочин 2018-09-28 59.153.114.56

гадаад худалдааны яам гэж байсаан түүнийг худалдаа аж үйлдвэрийн т анхим хэмээх ТББ эзэмшилдээ аваа биз дээ одоо энэ ТББ-ыг байртай энэ тэртэй нь улс хурааж аваад гадаад худалдааны яам болгоёихооч мөнгө төгрөг зарахгүй болчих юм биш үү

бат 2018-09-28 124.158.107.35

дээр ярьж байгаа нөхдүүд бүгд гадаадаас хог оруулж ирж зардаг гарууд бн хамаг доллар гадагшаа аваачиж тушаадаг, ядаж нэг бүтээгдэхүүн хийж гадагш зардаг бол яая гэхэв

111111111 2018-09-28 66.181.169.66

Гадаад худалдааны яам бус Монгол улс ХУДАЛДААНЫ ЯАМТАЙ болох ёстой гэж олон жил ярьсандаа\nтөрийн өндөрлөгүүд үүнд анхаарах ёстой

дорж 2018-09-28 66.181.183.34

тэрэн шиг хэрэггүй яам байхгүй, шаардлагагүй шүү.

цужэ 2018-09-28 202.9.43.88

Швейцарь 8 сая хүнтэй 8яамтай төрийн албан хаагчид нь манайхаас 4 дахин бага 40 мян ч хүрэхгүй мундаг хөгжөөд байхад... Төр засгийн нүсэр аппарат татвар төлөгчдийг тамирдуулж сөхрөөж байна. Ахиад 60 тэрбумаар ГХЯ-ны албан тушаалууд наймаалж баахан МАХБАЛуудыг цуглуулах гээ юүү? Манай эргэж буцсан худалчуудтай дэлхийн хэн ч тоож наймаа хийхгүй. Тарыг таниад нүүр буруулаад удаж байна.