Террорист халдлага үйлдэх гэж байсан этгээдүүдийг баривчилжээ

Хуучирсан мэдээ: 2018.09.28-нд нийтлэгдсэн

Террорист халдлага үйлдэх гэж байсан этгээдүүдийг баривчилжээ

Террорист халдлага үйлдэх гэж байсан этгээдүүдийг баривчилжээ

Нидерландын цагдаагийн ажилтнууд халдлага зохион байгуулах гэж байсан долоон гэмт этгээдийг баривчилсан болохоо мэдэгджээ. Гэмт этгээдүүдийг Верт мужийн Арнхем хотоос өчигдөр /2018.09.27/ өглөө цагдаа болон тусгай ангийн цэргүүд баривчилж саатуулсан байна. Мөн баривчилгааны үед  АК-47 буунаас гадна таван гар буу хураан авчээ.

Албаныханы мэдээлснээр гэмт этгээдүүд террорист халдлага зохион байгуулахаар АК-47 буу, гранат болон тэсрэх бөмбөг хууль бусаар эзэмшиж байсан аж. Эдгээр гэмт хэрэгтнүүд 21-34 настай. Мөн гурван гэмт этгээд нь харь орны цэргийн хүчинд элсэх гэж байгаад баригдаж байжээ. Тухайлбал, 34 настай Ирак гаралтай гэмт этгээд нь 2017 онд Исламын шашинт тэмцэгчдийн бүлгэмд элсэх гэж байхдаа саатуулагдаж байжээ.

Тэдний тухай 2018 оны дөрөвдүгээр сард олон улсын мэдээллийн агентууд анхааруулж байсан аж.

Албаны эх сурвалжийн мэдээлж байгаагаар эдгээр долоон гэмт этгээд хоёр томоохон халдлага зохион байгуулах гэж байсан бөгөөд галт зэвсгээр хэрхэн оновчтой буудах бэлтгэл сургуулилт хийж байсан аж.

Нидерландын Үндэсний удирдлага болон Террорист халдлагатай тэмцэх байгууллагаас хэвлэл мэдээллийн агентлагуудад энэхүү нөхцөл байдал бодит болохыг сануулж ямар ч улс орон террорист халдлагад өртөж болзошгүй талаар сануулаад байна.

Энэ сарын эхээр Нидерландын нийслэл Амстердам хотноо Исламын террорист АНУ-ын хоёр жуулчныг хутгалчхаад зугтахыг завдахад цагдаагийн ажилтнууд буудаж хороожээ.

ЭХ СУРВАЛЖ: BBC
Г. МАНДАХ

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж