“Эрдэнэт” үйлдвэрийн захирал асан Ч.Ганзоригийг хорих саналыг прокурорын байгууллагаас шүүхэд гаргаад байсан ч өмгөөлөгч нь ирээгүй тул өнөөдөр товлоод байсан шүүх хурлыг ирэх даваа гариг хүртэл хойшлуулжээ.
Уг хурал нийслэлийн Сүхбаатар дүүргийн шүүхэд товлогдсон байсан юм.
Ч.Ганзоригийг хорих эсэхийг шийдэх шүүх хурал өнөөдөр болно
“Эрдэнэт” үйлдвэрийн захирал асан Ч.Ганзоригийг хорих эсэхийг шийдвэрлэх шүүх хурал өнөөдөр болох аж.
“Жаст” компанийн захирал асан Ш.Батхүү “Эрдэнэт” үйлдвэрийг барьцаа болгон өмнөд Африкийн Стандарт банкнаас зээл авсан хэрэгт экс захирал Ч.Ганзоригийг холбоотой байж болзошгүй гэсэн үндэслэлээр Авлигатай тэмцэх газар/АТГ/-аас шалгаж байгаа. Нийтдээ энэ хэрэгт таван хүнийг шалгаж буй бөгөөд энэ сарын 24-нд Ч.Ганзоригийг АТГ-аас баривчилсан. Хуулиараа шүүхийн шийдвэргүйгээр 48 цагаас илүүтэй саатуулах боломжгүй тул АТГ-аас түүнийг сулласан аж. Гэвч прокуророос цагдан хорих хүсэлтийг шүүхэд хүргүүлсэн тул өнөөдөр ажлын цаг дуусахаас урьтаж, энэ асуудлыг нэг тийш болгох шаардлага үүсчээ.
Э.АРИУН