“Мицубиши” компанийн хоёр ажилтан амиа хорложээ

Хуучирсан мэдээ: 2018.09.28-нд нийтлэгдсэн

“Мицубиши” компанийн хоёр ажилтан амиа хорложээ

“Мицубиши” компанийн хоёр ажилтан амиа хорложээ

Японы электрон бараа автомашин үйлдвэрлэдэг томоохон компаниудын нэг “Мицубиши” –ийн дөрвөн ажилтан хэт их ачаалалтай ажилласны улмаас бие болон сэтгэл санааны хямралд орж,  хоёр нь амиа хорложээ. 2016 онд Токио хотод байрлах тус компанийн электрон барааны үйлдвэрийн судалгаа хөгжүүлэлтийн төвийн эрэгтэй ажилтан мөн л хэт их ажлын ачааллаас болж мэдрэлийн ядаргаанд орж сэтгэцийн өвчтэй болж байсан аж.

2012 онд Нагояа дахь үйлдвэрт 28 настай ажилтан, 2016 онд Хёого дахь үйлдвэрийн ажилтан тус тус дээрх шалтгаанаар амиа хорлож байжээ. Хёого болон Токио дахь төв компанийн өөр хоёр ажилтан мэргэжлээс шалтгаалан тархины өвчтэй болж байжээ. Мэргэжлээс шалтгаалсан өвчнөөр өвдсөн ажилчдад компанийн зүгээс нөхөн олговор, эмчилгээний зардал олгодог. “Мицубиши” компанийн ерөнхийлөгч гарсан хэргийн талаар хэвлэлийн бага хурал дээр уучлалт гуйн “Компанид гарч буй эдгээр хэргүүд ажлын цагийн менежменттэй шууд холбоогүй. Ихэнх нь хувийн чанартай асуудлаас болж гарсан хэрэг гэж үзэж байгаа. Гэвч бид дахин ийм асуудал гаргахгүйн төлөө хичээж ажиллана. Мөн ажилчдынхаа эрүүл мэндэд анхаарч ажлын цагийг дахин авч хэлэлцэнэ” гэжээ.

Н.АМГАЛАНТУУЛ
Эх сурвалж: JAPANTODAY.COM

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж