Хайр бол хамгийн шударга, хамгийн алагчлалгүй ариун зүйл билээ. Таны хэн байх, хэдэн настай байх, хэн юу хэлэх нь огт хамаагүй. Үүнийг нотолсон холливүдын алдартай хосуудтай танилцацгаая.
СЕЛИН ДИОН, РЕНЕ АНЖЕЛИЛ
Канадын алдарт дуучин Селин Дион 1984 онд өөрөөсөө 26 насаар ах менежертэйгээ хайр сэтгэлийн холбоотой болохоо олон нийтэд зарласан. 2016 онд түүний нөхөр хорт хавдрын улмаас нас барсан. Тэд гурван хүүхэдтэй.
ЖОНИ ДЕФФ , АМБЕР ХЭРД
Тэд 2011 онд анх танилцсан ч удалгүй болзож эхэлсэн. 2015 онд 51 настай Жони 28 настай Амбер нар гэрлэж 2 жилийн турш хамт амьдраад салцгаасан байна.
БИОНСЕ, ЖЭЙ ЗИ
Хөгжмийн ертөнцийн хамгийн хүчирхэг хос гэгддэг хосууд маань 12 насны зөрүүтэй ажээ. Тэд одоогоор 3 хүүхдийн аав ээж билээ.
АДАМ ЛЕВАЙН , БЕХАТИ ПРИНСЛҮ
“Maroon 5” хамтлагийн дуучин Адам Левайн 10 насаар дүү эхнэртэйгээ 2014 онд гэрлэсэн. Тэд одоо нэг охинтой.
БРЭД ПИТТ, АНЖЕЛИНА ЖОЛИ
Холливудын хамгийн алдартай хамгийн царайлаг хосуудын нэг байсан жүжигчин Брэд Питт болон Анжелина Жоли нар долоон жилийн турш үерхсэний эцэст 2014 онд гэрлэсэн. Брэд Питт 53 настай харин түүний экс эхнэр 42 настай. Тэд 6 хүүхдийн ээж аав юм.
ТОМ КРУС, КЭЙТ ХОЛМЕС
16 насны зөрүүтэй хосууд долоон жилийн үерхсэний дараа 2006 онд гэрлэсэн байна. Харамсалтай нь, тэдний гэрлэлт зургаан жил үргэлжилсэн. Тэд Сүри нэртэй охинтой.
НИКОЛАС КЭЙЖ, АЛИСЕ КИМ
Өмнө нь хоёр ч удаа гэрлэж байсан жүжигчин 40 настай Николас Кэйж 20 настай зөөгч бүсгүй Алисетай 2004 онд гэрлэжээ. Хосууд нэг хүүтэй бөгөөд 2016 онд мөн л салжээ.
МАРИАН КЭРРИ, НИК КАННОН
Алдарт дуучин Мариан Кэрри 2008 онд 38 настайдаа өөрөөсөө 10 насаар дүү, жүжигчин Ник Каннонтой гэрлэжээ. Найман жил хамт амьдарсны эцэст 2016 онд хосууд салжээ.
КРИС ЖЕННЕР, КОРИ ГАМБЛ
Ким Кардашианы ээж 62 настай Крис Женнер 25 насаар дүү Кори Гамблтай хайр сэтгэлийн холбоотой болсноо зарласан билээ.
САРА ПОЛСОН, ХОЛЛАНД ТАЙЛОР
Америкийн аймшигт түүхүүд цувралын Сара Полсон 32 насаар эгч 74 настай Тайлор Холландтай 2015 оноос хойш хамт амьдарч байна.
ХЮГ ЖАКМАН, ДЕБОРА ЛИ ФУРНЕСС
“Икс хүмүүс” цувралын алдарт жүжигчин Австралийн жүжигчин Хюг Жакман 13 насаар эгч Деборатай 1996 онд гэрлээд одоог хүртэл хамт амьдарч байна. Тэд хоёр хүүхэд өргөж авсан.
Н.АМГАЛАНТУУЛ
Эх сурвалж: TETTYBETTY.COM
Холбоотой мэдээ