Ү.Батбаяр: Бизнес бусдаас авсанаар бус өгсөнөөр өргөждөг | News.MN

Ү.Батбаяр: Бизнес бусдаас авсанаар бус өгсөнөөр өргөждөг

Хуучирсан мэдээ: 2018.09.28-нд нийтлэгдсэн

Ү.Батбаяр: Бизнес бусдаас авсанаар бус өгсөнөөр өргөждөг

Ү.Батбаяр: Бизнес бусдаас авсанаар бус өгсөнөөр өргөждөг

21-Р ЗУУНД ХАМГИЙН ҮНЭД ОРОХ ЧАДВАР БОЛ…

Аж үйлдвэрийн дөрөвдүгээр хувьсгал нь цахим хувьсгал юм. Цахим хувьсгалын хамгийн том сорилт нь энэ хувьсгал дэлхийг өөрчлөөд байгаа огтхон ч биш. Харин энэхүү хувьсгал нь биднийг өөрчилж буйд оршиж байгаа юм. Өөрөөр хэлбэл, бидний өдөр тутмын харилцаа, бидний чөлөөт цагаа өнгөрөөж буй хэв маяг, бидний дотны хүмүүс хоорондын холбоосыг бодитойгоор өөрчлөөд эхэлсэн. Энэ бүх өөрчлөлт бүх салбарыг хамарч байна. Хэрэглэгч хувьсгалд бэлтгэгдсэн харин төр, аж ахуй нэгж, компаниуд нь бэлэн биш байгаа юм. Тиймд бид аж үйлдвэрийн хувьсгалд шилжихийн тулд хүнээ, боловсон хүчнээ, ажилчдаа бэлтгэж, хөгжүүлэх нь хамгийн зөв арга зам юм.

Дөрөвдүгээр хувьсгалын үед нарийн мэргэжлийн инженерүүд эрэлт хэрэгцээтэй байх ба бага болон дунд мэргэжлийн хүмүүсийн хийдэг ажлыг робот орлон гүйцэтгэх нь тодорхой болоод байна. Ойрын 20 жилд бидний хийж буй ажлын дийлэнх хувь нь ямар нэг робот юм уу программ хангамжаар хийгдэх болно. Тиймд хувь хүнээс илүү олон төрлийн ур чадвар шаардсан мэдлэг чухал болох юм. Нэг ёсондоо ирэх жилүүдэд нэг чиглэлээр дагнаж мэргэшсэн хүн бус хамгийн багадаа 2-3 чиглэлээр  түүнээс олон чиглэлд өөрийгөө бэлтгэсэн боловсон хүчин шаардлага болох юм.

Тэр дундаа математик, хими, физик дээр тулгуурласан мэргэжлээр хүмүүсийг түлхүү сургах, тэр ч байтугай боловсролын системийг өөрчлөх шаардлага гарна. Тэгэхээр аж үйлдвэрийн хувьсгал хүний хөгжлийн хувьсгал юм.

Мужааны гараар мөрөөдлөө босгож бизнесийн салбарын томоохон шарк болсон Ү.Батбаяр залуу бизнесмэнүүдэд хандан дараахь зөвлөгөөг өгсөн юм.

“Бест буйдан"-г байгуулаад анх “Дэнжийн мянга” дээр хоёр сандалтай гарч байсан.  Одоо дотоодын зах зээлийн 50 орчим хувийг нийлүүлж, ОХУ-д бүтээгдэхүүнээ экспортолж байна. Тавилга засварын газраас хоёр ажилтантай эхэлсэн бизнес маань өдгөө 350 гаруй монгол хүнийг ажлын байраар хангаж байна. Энэ хүртэл мэдээж дардан байгаагүй, маш олон ээдрээтэй замын туулсан.  Гэхдээ том мөрөөдлийг өвөртөлсөн, том зорилго хүн бэрхшээлийг даваад гардаг.  Амжилт, боломжийн наана заавал бэрхшээл байдаг гэдгийг залуус санаасай гэж хүсэж байна. Бэрхшээлийг даван туулах том зорилготой, тэсвэр хатуужилтай байна гэдэг өөрөө амжилтын эхлэл гэж боддог.

Өөр нэг ухаарсан зүйл бол хэдий мөнгө их олсон ч өөрөө баялаг биш харин оюуны баялаг хүний хамгийн үнэтэй нь байдаг. Тиймд бизнесийнхээ хажуугаар өөрийнхөө боловсролд анхаарч сурч эхэлсэн.  Бизнес эрхлэх хамгийн тохиромжтой үе 32 нас юм болов уу гэж боддог. Тэр хүртлээ мэдлэг хуримтлуулаад, суралцаж, өөрийгөө бэлдэх хэрэгтэй.

МӨНГӨ ОЛОХ ГЭЖ ХИЙЖ БУЙ БОЛ ТЭР ХАМГИЙН МУУ БИЗНЕС

Амжилттай бизнесийн хамгийн чухал зүйл бол хэрэглэгчдээ давуу тал олгох юм. Бизнесийн урт хугацааны хамтрагчтай болмоор байгаа бол хамтрагчдаа илүү хожих боломжийг олгож байх хэрэгтэй. Тэгж байж тухайн хүн удаан хамтын ажиллагаатай байж, харилцан бизнес маань амжилттай байна.  Хүн төвтэй бизнес амжилттай бас ашигтай ажилладаг. Харин мөнгө олох гэж хийж байгаа бизнес бол хамгийн муу бизнес юм. Бизнес бусдаас авснаар бус өгснөөр өргөждөг.  Энэ нь зөвхөн бизнесийн зарчим дээр бус бүх зүйл хамааралтай. Компани ажилчдадаа ч мөн хожих боломжийг олгодог байх ёстой. Компанид ажиллаж байгаа хүн бүр хожих ёстой. Хамаг залуу насаа тухайн компанид зориулаад, өөрөө юу үгүй хоцорч болохгүй. Ажилтан хүн ч гэсэн тухайн компанид ажилласнаар өөртөө давуу талыг бий болгож, түүнээс хождог байх ёстой. Тэр боломжийг компани олгох ёстой. Миний хувьд бүгд хожих ёстой гэсэн зарчмыг барьж ажилладаг.

Facebook: www.facebook.com/bestbuidan

web: bestbuidan.mn

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

zochin 2018-09-28 103.212.119.92

bomvgkkbcdddfukncdryjkvxdtj

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж