УИХ-ын гишүүн С.Бямбацогт Туулын усанд шумбаж яваагаа цахим ертөнцөд дэлгэжээ. Тэрбээр “Намрын дунд сарын билэгт сайн өдөр Туулынхаа усанд шумбав” гээд зургийн хамт нийтэлсэн байна.
Тохитой томоотой, ажил хэрэгч гээд бүхий л сайн тодотголыг С.Бямбацогт гишүүн олон нийтээс авсан. Тэгвэл түшээ намрын чуулган эхлэхийн өмнөхөн усанд сэлсэн постыг оруулсан нь сонгогчид төдийгүй “сошиалчид”-ын сонирхлыг татаж, зарим нэг нь хийх ажил алга уу гэх шүүмжлэлийг ч дайж амжив.
Т.НОМИН
Холбоотой мэдээ