Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга энэ сарын 24-нд Азербайжан улсад ажлын айлчлал хийсэн. Тэрбээр тус улсын ерөнхийлөгч Илхам Алиевтай уулзсанаас гадна газрын тосны сангийн удирдлагуудтай уулзжээ.
Энэ удаагийн айлчлал нь тус улсад зохион байгуулагдсан жудо бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнтэй давхацсан юм. Ерөнхийлөгч Х.Баттулга жудо бөхөд элэгтэй, тамирчдаа олон талаар дэмждэг. Монгол Улсын Ерөнхийлөгч болсон даруйдаа л спортынхныг хүлээн авч уулзан, санаа бодлыг нь сонсч байсан. Тиймээс ч Азербайжаны айлчлалаа энэ тэмцээнтэй давхцуулсан байж болох.
Ирэх 2019 онд жудо бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Японд болно. Тэрхүү цаг хугацааг давхацуулан Монгол Улсын төрийн тэргүүн Япон улсад айлчилж мэдэх юм. Одоогоор ирэх онд хийх айлчлалынх нь товууд албан ёсоор тодорхой болоогүй ч жудо бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Ерөнхийлөгчийн гадаад орнуудад хийх албан ёсны айлчлалыг тодруулж өгөөд байх шиг.
Т.НОМИН
Холбоотой мэдээ