2020 оны зуны олимпт 110000 сайн дурынхныг дайчилна

Хуучирсан мэдээ: 2018.09.28-нд нийтлэгдсэн

2020 оны зуны олимпт 110000 сайн дурынхныг дайчилна

2020 оны зуны олимпт 110000 сайн дурынхныг дайчилна
2020 оны Токиогийн олимпт сайн дураараа туслахыг уриалсан зар сурталчилгааны хуудас

Япон улсын Токио хотод зохион байгуулагдах 2020 оны зуны олимпийн наадмын бэлтгэл эхэлжээ. Тодруулбал, Олимпийг зохион байгуулах хороо сайн дураараа туслагчдыг элсүүлэх ажил эхлүүлээд байна. Энэхүү кампанит ажилд 110 мянган сайн дурын туслагчдыг элсүүлэхийг зорьж байгаа аж.

Токио хотын Шинжүкү метроны буудлын баруун хаалганы гарц дээр Олимпийг зохион байгуулах хорооны ажилчид ард иргэдэд уг кампанит ажлын тухай мэдээлэл агуулсан материал тараах болжээ.

Олимпийг зохион байгуулах хороо 80 мянган хүнийг олимпийн цэнгэлдэх хүрээлэн болон наадмын бүхий л хэсэгт ажиллуулах зорилготой бол 30 мянган хүнийг хот дотроо туслуулах аж. Учир нь хотын туслагчид олимпийн наадмыг үзэхээр хүрэлцэн ирсэн гадаадын жуулчид болон ард иргэдэд зүг чигээ олох, тоглолтын тухай мэдээллээр хангахад туслах үүрэгтэй.

2020 оны Токиогийн зуны олимпийн наадамд гар бие оролцож сайн дураараа туслахыг хүсч буй хэн бүхэн зохион байгуулах хорооноос эрхэлж буй сайтаар зочилж бүртгүүлэх боломжтой юм байна.

Шаардлагад нийцэж сонгогдсон иргэдэд 2020 оны дөрөвдүгээр сараас зуны олимпын наадам эхлэх хүртэл сургалт болон дадлага хийхээр төлөвлөөд байгаа ажээ.

Ханае Ито, өмнө нь Япон улсыг төлөөлж байсан шумбагч. Тэрбээр иргэдэд олимпийн наадамд хэрхэн сайн дурын туслагч болох талаар мэдээлэл хүргэж буй дүр зураг.

ЭХ СУРВАЛЖ: ASAHI
Г. МАНДАХ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж