Засгийн газар яг одоо хуралдаж байна. Ерөнхий сайд У.Хүрэлсүх АНУ-д албан ёсны айлчлал хийж байгаа тул энэ өдрийн хуралдааныг Шадар сайд Ө.Энхтүвшин удирдаж буй аж.
Жил бүрийн аравдугаар сарын 1-ний өдөрт багтаан Засгийн газар ирэх оны төсвийн хуулийн төслөө УИХ-д өргөн мэдүүлэх хуультай. Иймээс төсвийн төслийг хугацаанд нь багтааж, УИХ-д өргөн мэдүүлэхийн тулд өнөөдөр Засгийн газрын хуралдааныг зарлаж, 2019 оны төсвийн төслийг хэлэлцэх шаардлагатай болсон байна.
Мөн Сангийн сайд Ч.Хүрэлбаатар өнөөдөр 15.00 цагт 2019 оны төсвийн хуулийн төслийг УИХ-ын даргад өргөн мэдүүлэх болжээ. Дараа нь хэвлэлийнхэнд мэдээлэл хийх аж.
Г.ХОРОЛ