Олон талт гадаад бодлогоо сурталчилсан олон агуулгатай айлчлал байлаа | News.MN

Олон талт гадаад бодлогоо сурталчилсан олон агуулгатай айлчлал байлаа

Олон талт гадаад бодлогоо сурталчилсан олон агуулгатай айлчлал байлаа

Олон талт гадаад бодлогоо сурталчилсан олон агуулгатай айлчлал байлаа

News агентлагийн сэтгүүлч, редактор Ж.Нямсүрэн АНУ-аас мэдээлж байна.


АНУ-д албан ёсны айлчлал хийж байгаа  Ерөнхий сайд У.Хүрэлсүх Нью-Йоркийн цагаар есдүгээр сарын 28-ны Баасан гаригт НҮБ-ын индэр дээрээс үг хэлнэ.  Монгол, АНУ нь 12 цагийн зөрүүтэй тул манай цагаар Бямба гаригийн өглөө таарч байгаа юм.

Айлчлалынхаа хүрээнд тэрбээр АНУ-ын ерөнхийлөгч Д.Трамп, дэд ерөнхийлөгч М.Пэнс, Төрийн нарийн бичгийн дарга М.Помпео, сенатын  гишүүн Дан Салливан, Дэлхийн банкны ерөнхийлөгч Жим Ён Ким, ОУВС-ийн тэргүүн Кристин Лагард гээд төрийн  бүх томчуудтай нь  уулзлаа.

Түүнийг  Цагаан ордны эзэнтэй хэзээ уулзах вэ гэсэн асуулт монголчуудын анхаарлыг хамгийн их татаж байсан. Айлчлалын хөтөлбөрт Ерөнхий сайд У.Хүрэлсүх Вашингтонд АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамптай уулзахаар товлогдсон  ч хойшлогдсон.  Учир нь, АНУ-ын зүүн эргийн мужуудад флоренс хар шуурга нүүрлэж, олон мянган хүн орон байр, цахилгаангүй болсон. Тиймээс АНУ-ын удирдагч Д.Трамп байгалийн гамшигт өртсөн иргэддээ сэтгэл санааны болон санхүүгийн тусламж үзүүлэхээр мордсон тул Ерөнхий сайдын айлчлалын хөтөлбөрт бага зэргийн өөрчлөлт орсон юм.

Тэд НҮБ-ын Ерөнхий ассамблейн чуулганы үеэр цөөн хором уулзаж, хоёр орны хамтын ажиллагааны талаар санал солилцсон байна. Ноён Д.Трамп Монгол орны соёл уламжлалын талаар Ерөнхий сайдаас сонирхон асуужээ.

Ерөнхийдөө, Ерөнхий сайдын АНУ-д хийсэн айлчлалаар тус улсын төрийн томчууд Монголын талаар сайхан сэтгэгдэлтэй байгаагаа илэрхийлсэн.

Тухайлбал, АНУ-ын дэд ерөнхийлөгч Майк Пэнс  Монголын Ерөнхий сайдтай дотночлон уулзаж, “Монгол Улсын зэвсэгт хүчин Афганистанд шийдвэртэй дэмжлэг үзүүлж, уг ажиллагаанд үргэлжлүүлэн хувь нэмрээ оруулах болсонд баяртай байгаа”-гаа хэлсэн.

Тэрбээр Ерөнхий сайдтай хамт мотоцикл унахыг хүсч, Монголд очих хүсэлтэй байгаагаа уламжилсан билээ.

Ерөнхий сайдтай уулзсан АНУ-ын төрийн томчуудын нэг бол Төрийн нарийн бичгийн дарга М.Помпео. Ноён М.Помпео “Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс ангид байлгах тухай танай улсын дэмжлэгт талархаж байна. Монголд Америкийн бизнесүүд хөрөнгө оруулах сонирхол их байгаа”-г дуулгав.

Монгол Улсад, монголчуудад талархлаа илэрхийлж, Ерөнхий сайдаар үг дамжуулсан сенатын гишүүн бол Дан Салливан. Флоренс хар салхины уршгаар орон гэргүй болсон, хохирол амссан хүмүүст Монголын ард түмний нэрийн өмнөөс эд материалын туслалцаа үзүүлж байгаад сенатч чин сэтгэлээсээ талархаж, хоёр улсын хооронд худалдаа, хөрөнгө оруулалтын маш өргөн боломж байгааг онцлов.   Түүний зүгээс Монголын ноолууран, оёмол, сүлжмэл бүтээгдэхүүнийг Америкийн зах зээлд татваргүй нэвтрүүлэх хуулийн төслийг Сенатад танилцуулж, дэмжиж ажиллахаа амалсан юм.

Өнгөрсөн 25 жилийн турш монголчуудын эдийн засгийн нэг том түнш болж ирсэн Дэлхийн банкныхан, зовсон цагт нөхрийг чанараа харуулж яваа ОУВС-гийн удирдлагууд Ерөнхий сайдтай уулзаж,  Монголын эдийн засагт эерэг өөрчлөлтүүд гарч байгаад бидний өмнөөс  баяртай байгаагаа илэрхийлэв.

Дэлхийн банкны ерөнхийлөгч Жим Ён Ким “Монгол Улсад эдийн засгийн олон эерэг үр дагавар гарч байгаад баяртай байна. Гадаад, дотоод хөрөнгө оруулалт өссөн, экспорт нэмэгдэж байгаад баяртай байна” гээд улс төрийн хувьд дарамт их байх ч та бүхэн эдийн засгийн реформууд, өөрчлөлт шинэчлэлтийн бодлогуудыг амжилттай хэрэгжүүлж байгааг бас магтаад авахаа ч мартсангүй. Монголд өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрөө хэрэгжүүлж, мөнгөн тусламж үзүүлж буй ОУВС-гийн тэргүүн хатагтай Кристин Лагард “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлэхэд Засгийн газрын идэвх чармайлт их нөлөөлсөн. Үр дүн нь бид бүгдийн хамтын амжилт юм. Эдийн засгийн уналтыг авч гарч чадсандаа баяртай байна” гээд энэхүү уулзалтынхаа тухай твиттер хуудсаараа дамжуулан жиргэснээс нь харахад Монголын Ерөнхий сайдтай хийсэн уулзалт түүнд эерэг сэтгэгдэл үлдээсэн бололтой.

Монгол Улсын 30 дахь Ерөнхий сайдаар томилогдсоныхаа дараа гадаад айлчлалынхаа “зүг мөр”-өө  БНСУ-аас эхлүүлж, өнгөрсөн хавар Хятадад айлчилсан У.Хүрэлсүх  Цагаан ордны урилгаар АНУ-д айлчлахдаа  төрийн бүх томчуудтай нь уулзаж, гар барьж, зураг хөргөө авахуулсан нь ямартай ч Монгол бол энхийг эрхэмлэсэн, нээлттэй, бие даасан, олон тулгуурт гадаад бодлоготой улс гэдгээ баталсан эерэг сурталчилгаа боллоо.

"Болор дуран"-аар шалгав.

Холбоотой мэдээ

48 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Зочин 2018-09-28 174.217.4.210

Mongol baatar er chingesiin udam.

Багш 2018-09-28 203.91.115.44

ЛААНЫ ТОСОН ТРАМПТАЙ УУЛЗАЖ ИХ ЧУХАЛ ЮМ ЯРЬСАН БАЙНАДАА.АРД ТҮМЭН ЭЭ БИТГИЙ ДОРОМЖИЛЖ БАЙ ТОПОРОО.ЭЛБЭГДОРЖ,ЭНХБАЯР МЭТИЙН АМЬТАДТАЙ ЯГ ИЖИЛ БОЛЖ КӨӨРКИЙДӨӨ

Зочин 2018-09-28 202.126.89.205

Улсын менгеер урилгагуй зугаалж яваа бага дарга юм аа. Юун далбаа? Юун гэргий?

Ganbold 2018-09-28 122.201.22.101

Mongolin dalbaa haa bna zugaalj yavaa yumuu muu golog tenj yavaa yumuu

Ganbold 2018-09-28 122.201.22.101

Mongolin dalbaa haa bna tenj yavaa yumuu muu golog zugaalj yavaa yumuu

Зочин 2018-09-28 63.139.102.133

АН-ын арчаагаа алдсан юмнууд атаархаж үхлээлдээ. Ямар өчүүхэн зүйл бодож хүнийг харлуулах гэж хичээн зүтгэдэг юм бэ хөх инээд хүрч хөхний сүү гоожлоо байна.

Зочин 2018-09-28 202.126.89.205

Хаанаас гараад ирсэн унээ вэ, чи?

Уншигч 2018-09-28 202.180.218.37

Трамптай уулзсан ч юм шиг, уулзаагүй ч юм шиг, Трамптай хийх уулзалт хойшлогдсон гээд, сүүлдээ лааны тосон барималтай авахуулсан нь үнэн юм болов уу гээд текстийг нь хүртэл дахин уншлаа. Уулзсан, уулзаагүй гэсэн 2 өгүүлбэр байх юм

зочин 2018-09-28 66.181.169.66

Зурагчин, мэдээлэл бэлтгэж өгсөн хүмүүс үнэхээр мэдрэмжгүй байна шүү!!!! Нүдээ аньсан, доороос авсан, өнцөг таараагүй, фокус алдагдсан зэрэг шаардлага хангаагүй зураг их байна. Хойшдоо анхаараарай

зочин 2018-09-28 66.181.169.66

Их ажил амжуулж, Монгол улсын төлөө их олон зүйлс хийж байгаад У.Хүрэлсүхэд баярлалаа. \nХийсэн, хийж байгаа ажлын үр дүн нь нийгэм, эдийн засагт шууд нөлөөлж, амьдрал- амьжиргааны түвшин илт дээрдэж байгааг хүмүүс бодитоор мэдэрч байгаа нь үнэн. \nХийх зүйлгүй, уйдсан, олныг даган баясагч, өөрийн гэсэн сэтгэн бодох чадваргүй бас захиалгын хүмүүсийн олон коммент явж л байдаг тэр яахав... Хамгийн гол нь амьдралд хийж байгаа үйлс, баримтлаж буй бодлого чинь бодит нөлөө үзүүлж байгаа. АМЖИЛТ ХҮСЬЕ

Лааны тосон барималтай авхуулсан зургаа болиоч ээ. Гах гах гах гах гах гах гах. 2018-09-28 202.131.245.243

Айлчлалын хөтөлбөрт Ерөнхий сайд У.Хүрэлсүх Вашингтонд АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамптай уулзахаар товлогдсон ч хойшлогдсон. Ааааааааа ха ха ха ха ха

хуульч 2018-09-28 202.9.42.236

жирийн байдлаар параирдуулсан бол сайн байж дээ??? ЯМАР БОДЬ БИЛДЕНГИЙН ТЭМЦЭЭНД ОРЖ БАЙГАА БИШ ???

Лаа 2018-09-28 66.181.184.77

Лааны тосон баримал гэж байна штэ.

ПООЗ АВАГЧ 2018-09-28 202.179.26.27

ЖЕНКО БАНДИЙН ПООЗ.

MKV 2018-09-28 66.181.184.77

Та нар Ерөнхий сайдыгаа лааны тосон барималтай зураг авхуултал нь битгий зовоо...\n\nГүрэн Монголдоо ир Ерөнхий сайд аа\nҮхсэн тоохгүй бол тоохгүй л байна биз\nБитгий хүний нутаг гүний хошуунд нэр нүүрээ гөв\nЯваад ир, Монголдоо....!

Irgen 2018-09-28 43.243.161.23

hahaha

хуульч 2018-09-28 202.9.42.236

ЕРӨНХИЙ САЙД МААНЬ ГЭРГИЙГЭЭ ДАГУУЛААД ЯВСАН БОЛ ЗҮГЭЭР БАЙЖ ДЭЭ??? ЯАГААД ТЭР АНУ,\n,ХЯТАД, АНГЛИ ГЭХ МЭТ УЛСЫН ТЭРГҮҮНҮҮД ХОСООРОО ЯВДАГТ УЧИР БАЙХ ???

Tumen 2018-09-28 66.181.177.183

Zugeer zogschij chadahgui shog daldaak! Ulsiin ES baij odontsruudtai selfie-deh hobby-toi daldgar patsaan shig l haragdaj bn. Типичный люмпен!

зочин 2018-09-28 122.201.22.235

МОНГОЛ УЛСЫН МААНЬ ГАДААД ДОТООД НӨХЦӨЛ САЙЖИРЧ БУЙ НЬ САЙХАН ТААТАЙ Л БАЙНА ГАГЦХҮҮ ДОТООДЫН УЛС ТӨРЧИД НЭРТЭЙ ШУНАЛЫН МИКРОБООР ДҮҮРСЭН ЭТГЭЭДЭЭС САЛСАН СИСТЕМИЙН ӨӨРЧИЛӨЛТ ХИЙХ ХЭРЭГТЭЙ БАЙНАА

Зочин 2018-09-28 202.131.245.243

Айлчлалынхаа хүрээнд тэрбээр АНУ-ын ерөнхийлөгч Д.Трамп, дэд ерөнхийлөгч М.Пэнс, Төрийн нарийн бичгийн дарга М.Помпео, сенатын гишүүн Дан Салливан, Дэлхийн банкны ерөнхийлөгч Жим Ён Ким, ОУВС-ийн тэргүүн Кристин Лагард гээд төрийн бүх томчуудтай нь уулзлаа гэж Ж.Нямсүрэн Нью-Йорк хотоос мэдээлж байна. Трамптай биш лааны тосон баримлтай нь зураг авхуулаа биз дээ? ОУВС-ийн тэргүүн Кристин Лагард чинь АНУсын төрийн томчуудын нэг юм уу?

Зочин 2018-09-28 202.126.89.140

Путин маягийн зогсолт хийсэн бна ш дэ Трампийн хажууд

Зочин 2018-09-28 64.119.18.66

Гараа дугуйлгаж ирээд яаж авахуулаад байгаа юм бээ. Төлөв даруу авахуулж болдоггүй юм байх даа.

Зочин 2018-09-28 150.129.143.144

ЭНЭ ОЛОН ХОНОГ ЯМАР АЖИЛ АМЖУУЛЖ ЯВДАГ ЮМ БОЛ ?

mongol 2018-09-28 64.119.16.7

manai erunhii saidad bayar hurgie ene chigeeree zutgeed bai teneguud orilj l baig bitgii too

Зочин 2018-09-28 122.201.21.165

зүгээр л байдгаараа зургаа авхуулна биз дээ. Цээж булчин төвилгөөд яанаа. Ядаж гуйлагчин царайлж бгаагаасаа ичихгүймаа. Яг л сүржин офицер хэвээрээ л бна.

Tumen 2018-09-28 202.126.89.81

Zugeer zoschij chadahgui, dur esgesen daldaak. Ulsiin ES gedgee bodohgui oyutan bandi negen odontsortoi selfie-dej bga ayatai, shogoo shog

Amar 2018-09-28 202.179.25.236

OK OK OK

Amar 2018-09-28 202.179.25.236

OK OK OK

Chaavaas 2018-09-28 182.160.37.6

hel ul baihgui yaaj ingej hudlaa ineej yvdag bnaa bogs ulaichlaa

Зочин 2018-09-28 203.217.138.2

ard ni orchuulagch ni yavaa bololtoi.

Зочин 2018-09-28 202.179.31.7

Trampiin laanii barimliin hajuud zuragaa avahuulchihsan bnshtee

, 2018-09-28 66.181.160.96

Манай хүрэлсүхийн ганц авах юм нь нуруугаар овоо өндөр юм!!!

Зочин 2018-09-28 202.21.100.210

Их эрээ

Зочин 2018-09-28 59.153.114.58

БОЛОРЦЭЦЭГ явахгуй яасан юм бэ

би 2018-09-28 202.21.111.170

ёо энэ Трамптай зургаа болиоч ээ ичээч ээ фотошопчоод

Зочин 2018-09-28 202.179.24.244

Hurelsukh chin im undur biluu?

Зочин 2018-09-28 202.131.245.243

Лааны тосон барималтай зурагаа авхуулж байгаа гэж бодохоор инээд нь хүрээд байнаштээ хөөрхий

Зочин 2018-09-28 66.181.171.34

Үгүй мөн хөөрүү сагсуу нөхөр шүү. Ийм хүнээс юу хүлээх вэ дээ

Зочин 2018-09-28 66.181.171.34

Ноён Д.Трамп Монгол орны соёл уламжлалын талаар Ерөнхий сайдаас сонирхон асуужээ. КККККК

Зочин 2018-09-28 64.119.22.7

Лааны тосон баримталтай зургаа авхуулчихсан байна штэ

Зочин 2018-09-28 172.58.23.219

Лааны тосон барималтай зураг даруулчихсан юм биш үү

Зочин 2018-09-28 202.179.26.19

harin ch gaigui ailchlal bolson yum bishuu. manai nuguu hen guaigaas l lav 150 % iluu

Чөмөгөө дундартал аялаж байна уу? 2018-09-28 175.38.117.60

Яагаад Монголчууд улам бшр ядуураад, стрессдээд байна?!

Еронхий 2018-09-28 118.103.197.84

Ажлаа хаяад 15-16 хоног гадаадад хэвтдэг еронхий сайд дэлхий дээр л лав манайхаас оор байхгvй

Зочин 2018-09-28 172.56.12.29

Тагтаа пооз гэдэг гэл үү?! 😂😂😂

Z 2018-09-28 122.201.22.92

Gaihamshigtai, ur duntei, hamgiin gol ni chanartai uguujtei ailchlalt blj buid bayarlaj b.

Зочин 2018-09-28 202.131.245.243

Өрөнд баригдсан ядуу гүйлгачин монгол дүүгээ АНУс ах нь ардчиллын баян бүрд, энэ тэр гэж худлаа хөөргөж байхаар бондын өрийг нь цайруулчихгүй яасан юм бол доо? Ядаж байхад манай энэ ухна гэж юм үзээгүй нэг хөөрүү амьтан.

Зочин 2018-09-28 202.9.42.149

олон агуулга? өргөн агуулга гвл арай дээр бмаар, ер нь ЕС-н хэвлэл сурталчилгааны алба нь нэг л бишээ, хусаач Хүкээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж