Ерөнхий сайд Нью-Йоркийн Хөрөнгийн биржийн үйл ажиллагаатай танилцлаа | News.MN

Ерөнхий сайд Нью-Йоркийн Хөрөнгийн биржийн үйл ажиллагаатай танилцлаа

Ерөнхий сайд Нью-Йоркийн Хөрөнгийн биржийн үйл ажиллагаатай танилцлаа

Ерөнхий сайд Нью-Йоркийн Хөрөнгийн биржийн үйл ажиллагаатай танилцлаа

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий ассемблейн 73 дугаар чуулганы Ерөнхий санал шүүмжлэл оролцох үеэр буюу есдүгээр сарын 26-ны өдөр Нью-Йоркийн Хөрөнгийн биржид зочлов.

Энэ үеэр Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх улс орныхоо эдийн засгийн байдал, Засгийн газрын бодлого, үйл ажиллагааны талаар танилцуулж, Нью-Йоркийн хөрөнгийн биржтэй үргэлжлүүлэн хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийлэв.

Хөрөнгийн биржийн үйл ажиллагаа эрхэлсэн захирал Жон Таттл өнгөрсөн 10 гаруй жилийн хугацаанд Монгол Улстай идэвхтэй хамтран ажиллаж ирснээ тэмдэглээд, Монгол Улсын эдийн засгийн нөхцөл байдал сайжирч буй энэ үед хамтын ажиллагаа улам бүр өргөжнө гэдэгт итгэлтэй байна гэв.

Хөрөнгийн биржид зочлох үеэрээ Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх АНУ-ын Хөдөө аж ахуйн сайд Сонни Пердутай уулзав. Уулзалтын үеэр, Монгол Улс хүнс үйлдвэрлэгч орон болох зорилтын хүрээнд хоёр талын хамтын ажиллагааг хөдөө аж ахуйн салбарт хөгжүүлэх өргөн боломж буйг Ерөнхий сайд У.Хүрэлсүх онцолсон бөгөөд сайд Сонни Перду АНУ-аас бүхий л талаар дэмжлэг үзүүлэхэд бэлэн буйг нотлов гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2018-09-28 174.217.4.210

Manai yerunhii said mongol zergiin sur javhaag badruulj mongol bol baatarlag ard tumen ,mongol zereg bol enhiig sahiulahad chuhal uuregtei baatarlag zeregtee uls gedgee haruulj chadlaa.Trump iin derged zogsoj shaardlaga garval bi chamaig hamgaalna gedgee zogsson pouz ooroo haruullaa.Undur nuruutuu tom gartaa saihan mongol er bna.Bayar hurgeye.

Avatar

Z 2018-09-28 122.201.22.92

Ontssain b. Odoo yarisan umaa bur nariivchlan, zadalj tus bureer ni tuluvluguu gargaj, hatuu changa "hargis" hugatsaa "deadline "zaaj . Erchee buuruulj bolohgui shuu.

Avatar

Amar 2018-09-28 202.179.26.233

Сайн байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж