НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга А.Гутерресийг Монгол Улсад айлчлах урилгатайг дахин нотлов

Хуучирсан мэдээ: 2018.09.28-нд нийтлэгдсэн

НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга А.Гутерресийг Монгол Улсад айлчлах урилгатайг дахин нотлов

НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга А.Гутерресийг Монгол Улсад айлчлах урилгатайг дахин нотлов

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 73 дугаар чуулганы Ерөнхий санал шүүмжлэлд оролцох үеэр буюу есдүгээр сарын 27-ны өдөр НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутеррестэй уулзаж Монгол Улс, НҮБ-ын харилцаа, хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.

Уулзалтын үеэр Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Засгийн газраас НҮБ-тай хөгжүүлж буй харилцаа, хамтын ажиллагааг чухалчлан дурдаад НҮБ-ын зүгээс Монгол Улсын нийгэм, эдийн засаг, хөгжлийн зорилтуудыг тууштай дэмжиж ирсэнд талархал илэрхийлэв.

Мөн тэрээр, Монгол Улсын 16 мянга орчим цэрэг, цагдаагийн албан хаагчид НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгээд байгаа, Монгол Улсын Засгийн газраас НҮБ-ын Гамшгийн эрсдэлийг бууруулах газартай хамтран Гамшгийн эрсдэлийг бууруулах Азийн сайд нарын бага хурлыг амжилттай зохион байгуулсан, ЕНБД-ын хэрэгжүүлж буй НҮБ-ын шинэчлэлийн хөтөлбөрийг бүрэн дэмжиж байгаагаа илэрхийлэв.

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх НҮБ-ын ЕНБД Антонио Гутерресийг Монгол Улсад айлчлах урилгатайг дахин нотлов.

НҮБ-ын ЕНБД Антонио Гутеррес хэлэхдээ Зүүн хойд Азийн аюулгүй байдлыг хангах, Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс ангид байлгах үйлсэд Монгол Улсын Засгийн газрын оруулж буй хувь нэмэр, НҮБ-ын энхийг сахиулах үйл ажиллагаанд Монгол Улсын цэрэг, цагдаагйн албан хаагчид үүргээ сахилга баттай, мэргэжлийн өндөр түвшинд, нэр төртэйгээр гүйцэтгэж буйг өндрөөр үнэлээд, Монгол Улсыг НҮБ-ын хүрээнд бүрэн дэмжиж ажиллахаа нотлов.

Уулзалтын төгсгөлд ЕНБД Антонио Гутеррес олон улсын аюулгүй байдал, энх тайвныг тогтоох үйлсэд оруулж буй Монгол Улсын хүчин чармайлт, үйл хэрэгт талархаж байгаагаа илэрхийлэв гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ. 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж