Зенит М зургийн аппаратыг 2019 онд худалдаалж эхэлнэ

Хуучирсан мэдээ: 2018.09.28-нд нийтлэгдсэн

Зенит М зургийн аппаратыг 2019 онд худалдаалж эхэлнэ

Зенит М зургийн аппаратыг 2019 онд худалдаалж эхэлнэ

Зенит М зургийн аппаратыг ирэх 2019 оны нэгдүгээр сараас худалдаалж эхэлнэ хэмээн "Швабе" холдингийн төлөөлөгч сэтгүүлч мэдэгдлээ. “Швабе” холдинг нь Ростех корпорацийн бүрэлдэхүүнд багтдаг.

Зөвлөлтийн үеэс алдартай Оросын Зенит брэндийн зургийн аппаратыг Красногорскийн заводод үйлдвэрлэдэг. Энэ удаад фото дуран үйлдвэрлэгч Германы Leica Camera AG компанитай хамтран холын зайн Zenit M дижитал аппаратыг үйлдвэрлэсэн юм. Энэ Зенитийн шинэ үеийн дуран болж байгаа юм.

Шинэ аппаратыг Германы Кельн хотноо болж байгаа гэрэл зургийн салбарын олон улсын Photokina 2018 үзэсгэлэнгийн үеэр олон нийтэд танилцуулсан байна. танилцуулах ёслолд Leica Camera AG компанийн төлөөлөгч Андреас Кауфман, "Швабе" компанийн орлогч захирал Иван Ожгихин, Красногорскийн заводын ерөнхий захирал Вадим Калюгин нар байлцсан байна.

Zenit M аппаратыг энэ оны арванхоёрдугаар сараас Европын орнуудад худалдаалж эхлэх бөгөөд Орост ирэх оны нэгдүгээр сараас борлуулахаар төлөвлөсөн байна. Ингэхдээ "Зенит" интернэт дэлгүүр болон гэрэл зургийн аппарат хэрэгслээр төрөлжсөн цөөн хэдэн дэлгүүрээр борлуулах юм.

Zenit M-ийн дуран нь Leica M (Type 240) дурангийн үндсэн үзүүлэлт дээр суурилан хийгдсэн боловч программ хангамжийн хувьд арай өөр юм.

Эх сурвалж: РИА НОВОСТИ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж