Европт аллага хийж магадгүйг сануулжээ

Хуучирсан мэдээ: 2015.01.11-нд нийтлэгдсэн

Европт аллага хийж магадгүйг сануулжээ

Генерал Майкл Флинн

Фото: Lauren Victoria Burke / AP

 

Тагнуулчдын мэдээний дагуу нэгдүгээр сарын 11-ны аллагын үргэлжлэл Европын орнуудад гарч магадгүй байна. “Болж өнгөрсөн зүйлд  гайхах хэрэггүй. Бид илүүг олж харах болно” хэмээн 2012-2014 онуудад АНУ-ын Батлан хамгаалах яамны Тагнуулын албыг толгойлж байсан генерал Майкл Флинн  ярьсныг Bild  сонин дамжуулжээ.

 

Хэдэн сарын өмнө, АНУ-ын Үндэсний аюулгүй байдлын агентлаг “Исламын улс” бүлгийн удирдлагын нууц захидлуудыг тайлж чадсан юм.  Тэднээс одоо Европт дүрвэгсдийн дүрээр дөрвөн бүлэг  нэвтрэн оржээ. Парисийн үйл явдал тэдэнд  хөдлөх дохио нь болох ёстой байсан гэнэ.  Тусгай албаныханы гарт орсон видео дээр “300 спартанчууд” киноны кадруудаас Ромын түүхэн байшингуудтай эвлүүлэн  тавьсан байв. Алан хядагчид Ромд аллага үйлдэх магадлал өндөр байгаа гэнэ.

 

“Хэн бидний эсрэг дайныг эхлүүлсэн билээ. Та нарын буруу. Үүний тулд та нар өндөр үнэ төлнө. Унтлагын өрөөндөө ч та нар тайван байхгүй” гэсэн  үг видеог дагалдсан байв.

 

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж