Москвагийн гудамж, замуудыг шампуниар угаана

Хуучирсан мэдээ: 2018.09.28-нд нийтлэгдсэн

Москвагийн гудамж, замуудыг шампуниар угаана

Москвагийн гудамж, замуудыг шампуниар угаана

Өвлийн улиралд бэлтгэн Москва хотын гудамж, замуудыг тусгай зориулалтын шампуниар угаана хэмээн нийслэл Москва хотын Нийтийн аж ахуйн алба РИА Новости-д мэдээллээ.

Зуны улиралд буюу таваас есдүгээр сарын хооронд нийтдээ найман удаа ийм угаалгыг графикийн дагуу хийсэн байна. Харин бороотой өдөр таарвал дараа өдөр нь угаадаг байна. Ном журмын дагуу тусгай зориулалтын шампуниар угаасны дараа хоёр удаа цэвэр усаар зайлах ёстой юм.

Өвлийн улирал аравдугаар сараас дөрөвдүгээр сар хүртэл үргэлжлэх бөгөөд энэ үед гудамж, замуудыг долоо хоногт хоёр удаа угаах юм.

Асфальтан болон плитан гадаргуутай замыг цэвэрлэхэд зориулалтын бодис хэрэглэдэг бөгөөд энэ нь замын чанарт нөлөөлдөггүй. Өвлийн улиралд хэрэглэж байгаа бодис нь амархан хөлдөж, хальтиргаа гулгаа үүсэхээс сэргийлэх зориулалттай байдаг.

Хөдөлгөөн ихтэй замыг оройн 23.00 цагаас өглөөний 07.00 цагийн хооронд угаах журамтай.

Мөн цас, төс арилгах техникийн бүрэн бүтэн байдлыг ханга ажил ид өрнөж байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж