Аварга Д.Бямбадорж зодог тайллаа

Хуучирсан мэдээ: 2018.09.30-нд нийтлэгдсэн

Аварга Д.Бямбадорж зодог тайллаа

Аварга Д.Бямбадорж зодог тайллаа

Японы мэргэжлийн сумо бөхийн 70 дахь Их аварга Харумафүжи Д.Бямбадоржийн зодог тайлах ёслол өнөөдөр /2018.09.30/ Япон улсын нийслэл Токио хотноо боллоо.

Энэхүү ёслол нь үс авах ёслол буюу бөхийн замналаа дуусгаж буйг илтгэсэн агуулгатай юм. Харүмафүжи Д.Бямбадорж сүүлчийн удаа дэвжээнд гарч, "ёкозүна дохё-ири" ёслолыг хийлээ.

Харумафүжи Д.Бямбадорж 28 насандаа Японы мэргэжлийн сумо бөхийн Макүүчи буюу дээд зиндааны 2012 оны долоо, есдүгээр сард дараалан түрүүлснээр 70 дахь Их аварга цол хүртсэн байдаг. Тэрбээр гадаадын тав дахь, Монголын гурав дахь Их аварга /Ёкозүна/ цолтноор тодорч байсан хүчтэн билээ.

Ид эрчтэй үедээ сумогийн дэвжээг орхиж байгаа нь монголчуудын төдийгүй япончуудын сэтгэлд  харуусал төрүүлсэн үйл явдал болж байна.

Нутаг нэгт бөхдөө гар хүрсэн гэх асуудлаар Ёкозунагийн зөвлөл хуралдаж,  Их аваргад хатуу шийтгэл оноох нь зүйтэй гэж үзэн зодог тайлуулах шийдвэрийг гаргасан байдаг. Эл шийдвэр нь сумогийн дэвжээний далд ертөнцөд орших зөрчлийн золиос нь боллоо гэх шүүмжлэлийг ч араасаа дагуулаад байгаа.

Харумафүжи Д.Бямбадорж зодог тайлна 

Японы мэргэжлийн сүмо бөхийн 70 дахь Их аварга Харумафүжи Д.Бямбадоржийн зодог тайлах ёслол өнөөдөр (2018.09.30) болно.

Харумафүжи Д.Бямбадорж 28 насандаа Японы мэргэжлийн сүмо бөхийн Макүүчи буюу дээд зиндааны 2012 оны долоо, есдүгээр сард дараалан түрүүлснээр 70 дахь их аварга цол хүртсэн юм.

Тэрбээр гадаадын тав дахь, Монголын гурав дахь Их аварга /Ёкозүна/ цолтноор тодорсон аж. Түүний багш Исэгахама Ояката бол мэргэжлийн сүмогийн 63 дахь Их аварга Асахифүжи билээ.

Харумафүжи Д.Бямбадорж зодог тайлахаа мэдэгснээсээ хойш Монгол Улсын боловсролын салбарт хөрөнгө оруулж, "Шинэ Монгол – 2" сургуулийг Яармагт барьж байгуулан энэ есдүгээр сарын 1-нд нээсэн. Мөн тэрбээр зураг зурах авъяастай бөгөөд үүнийгээ хөгжүүлэн Японд уран зургийн үзэсгэлэнгээ гаргасан ажээ.

Ингээд "Ньюс" агентлаг түүний тухай бэлтгэсэн видео мэдээллээ дахин хүргэж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
16
ЗөвЗөв
10
ХарамсалтайХарамсалтай
5
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж