Дэлхийн төр, засгийн тэргүүнүүд Парист цуглажээ

Хуучирсан мэдээ: 2015.01.11-нд нийтлэгдсэн

Дэлхийн төр, засгийн тэргүүнүүд Парист цуглажээ

 

Дэлхийн 40 орчим орны төр, засгийн тэргүүнүүд Парис хотноо болох жагсаалд оролцохоор болжээ. Их Британийн Ерөнхий сайд Дэвид Камерон, Германы канцлер Ангела Меркель, Палестины тэргүүн Махмуд Аббас, Израйлийн Ерөнхий сайд Беньямин Нетаньяху тэргүүтэй төр засгийн тэргүүнүүд Парист гарсан террорын эсрэг нэгдмэл байдлаа харуулахыг зорьж буй аж. Жагсаалыг хамгаалахад Францын Дотоод хэргийн яамнаас онцгой анхаарч, нийслэл даяар 2000 цагдаа, 1350 цэргээр харуул, хамгаалалт гаргажээ.

 

Парист гурав хоног үгэлжилсэн террорын улмаас 17 хүн амь үрэгдсэн юм. Алжир гаралтай Шериф болон Саид Коуачи нар өнгөрсөн лхагва /I.7/ “Charlie Hebdo” сэтгүүлийн байранд халдаж, 12 хүний амийг хөнөөсөн юм. Үүнээс нэг хоногийн дараа тэдний хамсаатан Амеди Коулибали гэгч Монруж дүүрэгт хоёр цагдааг буудаж шархтуулсан аж. Үүгээр ч зогсохгүй тэрээр  Шериф болон Саид Коуачи нарын төлөө өнгөрсөн баасан гаригт /I.9/ дэлгүүрт хүмүүсийг барьцаалан дөрвөн хүний амийг хөнөөжээ. Амеди Коулибали ах, дүүсийг баривчилвал барьцааны хүмүүсийг хөнөөнө хэмээн сүрдүүлж байсан аж. Францын цагдаа нар  өнгөрсөн баасан гаригт /I.9/ Амеди Коулибали болон  ах дүү Шериф,  Саид Коуачи нарыг устгасан билээ.

 

Б.АНХТУЯА

Эх сурвалж: ВВС

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж