Пакистанд автобус шатахуун зөөвөрлөгчтэй мөргөлджээ

Хуучирсан мэдээ: 2015.01.11-нд нийтлэгдсэн

Пакистанд автобус шатахуун зөөвөрлөгчтэй мөргөлджээ

 

Пакистаны Карачи хотын ойролцоо өнгөрсөн шөнө /I.11/ дүүрэн хүнтэй автобус шатахуун зөөвөрлөгч автомашинтай мөргөлдсөн осол гарчээ. Ослын улмаас 57 хүн амь үрэгдэж, 10 гаруй хүн гэмтэж бэртсэн байна. Шатахуун зөөвөрлөгч урсгал сөрөн хурдтай давхиж яваад зорчигч тээврийн автобусыг мөргөсөн аж.  Гэрчүүдийн яриагаар автобусны дээврийн дээр сууж явсан зорчигчдын зарим нь ослоос өмнө автозамын хажуу руу үсэрч амжсан гэнэ. Харин шатахуун зөөвөрлөгчийн жолооч ослын газраас зугтсан байна. 60 гаруй зорчигчтой автобус Шинкарпур хот хүрэхээр явж байсан гэнэ.

 

Үүнээс ердөө хоёр сарын өмнө Синдх мужийн Кайрпур хотын ойролцоо автобус автомашинтай мөргөлдсөнөөс 50 хүн амь үрэгдсэн осол гарсан байжээ.

 

Пакистанд автозамын осол аваараас болж хүний амь эрсдэх нь их байдаг аж. Пакистанд жил бүр дунджаар 9000 орчим автозамын осол, аваар гарч, 4500 хүн амь үрэгддэг байна.

 

Б.АНХТУЯА

Эх сурвалж: ВВС

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж