NEXT | BROTHER брэнд-Үргэлж таны дэргэд

Хуучирсан мэдээ: 2018.09.28-нд нийтлэгдсэн

NEXT | BROTHER брэнд-Үргэлж таны дэргэд

NEXT | BROTHER брэнд-Үргэлж таны дэргэд

Оёдлын машин, хэвлэлийн бүх төрлийн машинаараа дэлхийд танигдсан Brother компани Япон чанараараа гайхуулсаар 110 жилийг үджээ. Анх Японы Нагоя хотод 1908 онд байгуулагдсан тус компани оёдлын машин үйлдвэрлэж байсан аж.

Албан байгууллага болон ахуйн хэрэгцээнд тохирсон хамгийн төгс хэмжээтэй, хамгийн сайн чанарын хэвлэлийн машинууд нь энэ оны 11 сараас эхлэн Next Electronics-ийн бүх салбаруудаар худалдаалагдаж эхэлнэ.

Brother International Singapore компанийн бүсийн маркетингийн албаны менежер Аарон Ван “Манай компани үүсгэн байгуулагдсаны 110 жилийн ой энэ жил тохиож байна. Бид “Таны талд” гэсэн уриатайгаар үйл ажиллагаа явуулдаг. Тиймээс Next Electronics компанитай хамтран ажилласнаар хязгааргүй боломжийг нээж байна” гэсэн юм.

Түүнчлэн тэрээр өнөөдөр Монгол улсад албан ёсоор бүтээгдэхүүнээ борлуулж эхэлж буй явдлыг Brother компанийн хувьд түүхэн үйл явдал тохиож байна гэв.

Brother компани өдгөө Ази, Европ, Америкийн зах зээлд өөрсдийн бүтээгдэхүүнийг нийлүүлж, технологийн дэвшил, чанараараа тэргүүлсээр байна.

Next Electronics компанийн Ерөнхий захирал Л.Чулуунболд “Ийнхүү хамтын ажиллагаанд гарын үсэг зурснаар бид Brother брэндийн хамгийн сүүлийн үеийн дэвшилтэт бүтээгдэхүүнүүдийг шууд хэрэглэгчдэд хүргэхээс гадна, албан ёсны засвар үйлчилгээ дагалдаж орж ирнэ” гэсэн юм.

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж