Шанхай хотноо болсон 2018 оны Дэлхий хиймэл оюун ухааны чуулга уулзалтын үеэр Пин-Пон буюу ширээний теннис тоглодог ухаалаг роботыг олон нийтэд танилцуулжээ.
Энэхүү робот нь өрсөлдөгчөөс үзүүлэх үйлдэлд дүн шинжилгээ хийж, өөдөөс ирэх бөмбөгний хүчийг тооцоолон хүчтэй болон сул цохих гэх мэтээр олон төрлийн үйлдэл үзүүлэх ухаалаг робот юм. Үүнийг хөнгөн фибер карбон материалаар угсарсан бөгөөд өндөр хурдны камераар хөдөлгөөнийг маш нарийн боловсруулдаг учир өөдөөс ирэх бөмбөгний хурд, эргэлт зэргийг сайтар тооцоолон хариу цохилт хийдэг аж. Мэргэжилтнүүд энэхүү роботыг нэг ёсондоо ширээний теннис сонирхогчийн ур чадварыг дээшлүүлэхэд туслах хамгийн сайн дасгалжуулагч гэж үзэж байгаа юм. Роботыг Хятадын ширээний теннисийн коллеж болон Сиасун робот хөгжүүлэгч компанийн мэргэжилтнүүд хамтран бүтээсэн байна.
Эх сурвалж: CCTV
Холбоотой мэдээ