Дэлхийн хамгийн том радио телескопын төв Хятадад нээгдэнэ | News.MN

Дэлхийн хамгийн том радио телескопын төв Хятадад нээгдэнэ

Хуучирсан мэдээ: 2018.09.27-нд нийтлэгдсэн

Дэлхийн хамгийн том радио телескопын төв Хятадад нээгдэнэ

Дэлхийн хамгийн том радио телескопын төв Хятадад нээгдэнэ

500 метр талбайтай тавган радио телескоп бүхий объект нь одон орон судлалын дэлхийн хамгийн том дурантай байгууламж юм.

Хятад улсад байдаг энэ байгууламж нь тун удахгүй албан ёсоор үйл ажиллагаагаа эхэлж, 2019 оноос одон орон сонирхогчид болон мэргэжилтнүүдэд нээлттэй болох аж. 2016 оны есдүгээр сараас туршилтын журмаар үйл ажиллагаагаа эхэлснээс хойш тус байгууламжийн дуран авиагаар /телескоп/ одоогийн байдлаар 44 шинэ төрлийн бүлэг одыг /Тэнгэрийн хэд хэдэн эрхсээс бүрдсэн, “Их долоо” гэж эрдэмтэд нэрлэдэг/ нээн илрүүлээд байгаа.

Хятадын Гуйжоу мужийн байгалийн үзэсгэлэнт газар орших тус газар нь дэлхийн хамгийн мэдрэмтгий болоод одон орны хамгийн нарийн зураглалыг дүрслэн харуулах чадвартай радио телескоптой байгууламж гэдгээрээ мэргэжилтнүүдийн сонирхлыг татаж байгаа юм.

Эх сурвалж: CCTV

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж