Дуньхуаны баянбүрд рүү хурдны галт тэргээр зорчино | News.MN

Дуньхуаны баянбүрд рүү хурдны галт тэргээр зорчино

Дуньхуаны баянбүрд рүү хурдны галт тэргээр зорчино

Дуньхуаны баянбүрд рүү хурдны галт тэргээр зорчино

БНХАУ-ын Ганьсу мужийн Дуньхуан баянбүрдийг мужийн төв Ланжөү хоттой холбосон хурдан галт тэрэгний зам тун удахгүй ашиглалтад орох нь. Байгалийн үзэсгэлэн, хавирган саран хэлбэрт нуураараа алдарт Дуньхуаны баянбүрд нь аялал жуулчлалын чухал бүсэд тооцогддог бөгөөд дэд бүтцийг нь сайжруулах зайлшгүй хэрэгцээт газруудын нэг билээ.

Хурдан галт тэрэгний зам ашиглалтад орсноор жуулчид, зорчигчид Ланжөү хотоос найман цагийн хугацаанд баянбүрд рүү очих бөгөөд тасалбар нь 324-518 юанийн үнэтэй байх юм.

Эртний торгоны замын нэг чухал цэг, одоогийн аялал жуулчлалын бүс гэдгээрээ алдартай энэхүү баянбүрд рүү өнгөрсөн оны байдлаар есөн сая орчим жуулчин очиж, үзэж сонирхсон байна.

Эх сурвалж: CCTV

"Болор дуран"-аар шалгав.

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж