“Цагаан арьстнуудыг дүүжил” дуу Youtube-ээс устгагдлаа

Хуучирсан мэдээ: 2018.09.27-нд нийтлэгдсэн

“Цагаан арьстнуудыг дүүжил” дуу Youtube-ээс устгагдлаа

“Цагаан арьстнуудыг дүүжил” дуу Youtube-ээс устгагдлаа

Францын реппер Ник Конрадын цагаан арьстай хүүхдүүдийг алж, эцэг эхийг нь дүүжил гэсэн утгатай дуу “Youtube” сувгийн үйлчилгээний нөхцөлийг зөрчсөн тул устгагджээ. Арьс өнгөөр ялгаварлахын эсрэг үзэлтнүүд тус дууны үг нь  хүчирхийлэл, арьс өнгөөр ялгаварлах үзлийг өдөөсөн утгатай маш муу үлгэр дуурайлалтай дуу байна гэж шүүмжилсэн байна.

Есдүгээр сарын 17-нд “Youtube”-д тавигдсан есөн минутын турш үргэлжлэх энэхүү дуун дээр реппер залуу өөрийн хамтрагчийн хамт цагаан арьстай хүнийг тамлан зовоож, буудаж буй дүрслэл гардаг бөгөөд буудахаасаа өмнө цагаан арьст залууг явган хүний замыг хазахыг шаардан толгой руу нь өшиглөж байгаагаар харуулжээ.

Энэ дүрслэл нь “American History X” кинон дээр цагаан арьст нацист залуу хар арьст залууг бууддаг хэсэгтэй төстэй болсон байсан юм. Францын арьс өнгөөр ялгаварлахыг эсэргүүцэгчид түүнд хуулийн хариуцлага хүлээлгэхийг шаарджээ. Харин  Реппер Конрад өөрийгөө шүүмжлэлтэй сэтгэдэг Парисын иргэн, бардам хар арьст реппер хэмээн тодорхойлоод байна.

Н.АМГАЛАНТУУЛ
Эх сурвалж: BBC

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж