“Төрийн албаны удирдах ажилтны улсын зөвлөгөөн-2018” болов

Хуучирсан мэдээ: 2018.09.27-нд нийтлэгдсэн

“Төрийн албаны удирдах ажилтны улсын зөвлөгөөн-2018” болов

“Төрийн албаны удирдах ажилтны улсын зөвлөгөөн-2018” болов

Төрийн албаны удирдах ажилтны улсын зөвлөгөөн нь Төрийн албаны тухай хууль, төрийн албаны шинэчлэлийн үзэл баримтлал, агуулга, тэргүүлэх чиглэлийн талаар төрийн албан хаагчдын дунд нэгдсэн ойлголт бий болгох, төрийн албаны шинэчлэлийг амжилттай хэрэгжүүлж иргэдэд хүргэх үйлчилгээг сайжруулсан, үр дүнд хүрсэн улс орнуудын туршлага, журмуудын төслийн талаар хэлэлцүүлэг зохион байгуулж, төрийн албан хаагчдын саналыг тусгах зорилгоор  2018 оны 9 дүгээр сарын 21- 22-ны  өдрүүдэд болж өнгөрлөө.

Уг зөвлөгөөнөөр дараах сэдвүүдийг авч хэлэлцлээ. Үүнд:

  1. Төрийн албыг шинэчлэх шаардлага, төрийн албаны шинэчлэлийн тэргүүлэх чиглэлүүд
  2. Монгол Улсын төрийн албанд чадахуйн (мерит) зарчмыг мөрдүүлэх (төрийн албан хаагчийн томилгоо, албан тушаал шатлан дэвшүүлэх, ажлын үр дүнг тооцох)

3.Төрийн албаны стратегийн удирдлагыг сайжруулах, үр дүнд чиглэсэн соёлыг төлөвшүүлэх

4.Төрийн албан хаагчдыг мэргэшүүлэх, чадавхыг бэхжүүлэх бодлого

  1. Иргэдэд үзүүлэх төрийн үйлчилгээг сайжруулах

6.Төрийн албан хаагчийн ёс зүй, шударга байдал, сахилга, хариуцлага

  1. Төрийн албан хаагчийн цалин хөлс, нөхөх төлбөр, тусламж, нийгмийн баталгаа

Мөн төрийн албаны удирдах ажилтны улсын анхдугаар зөвлөгөөний тухай мэдээлэл болон Төрийн албаны тухай хууль, төрийн албаны шинэчлэлийн үзэл баримтлал, агуулга, тэргүүлэх чиглэлийн талаар ЗХЖШ-ын зохион байгуулалтын нэгж, командлалын бие бүрэлдэхүүнд  2018 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр танилцуулга хийлээ.

Эх сурвалж: ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ ЖАНЖИН ШТАБ

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж