Багануур дүүргийн хэмжээнд өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна

Хуучирсан мэдээ: 2018.09.27-нд нийтлэгдсэн

Багануур дүүргийн хэмжээнд өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна

Багануур дүүргийн хэмжээнд өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна

Нийслэлийн Онцгой байдлын газраас Багануур дүүрэгт Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийг зохион байгуулж байна.

Сургуулийн нээлтийн ажиллагаанд НОБГ-ын дарга, хурандаа Ж.Чүлтэмсүрэн, Нийслэлийн дэд бүтэц, гэр хорооллын хөгжлийн асуудал хариуцсан Засаг даргын орлогч П.Баярхүү, Багануур дүүргийн Онцгой комиссын дарга Ц.Сандаг-Очир нарын албаны хүмүүс оролцсон юм.

Гамшгаас хамгаалах иж бүрэн сургууль өнөөдөр өглөө 07:00 цагт гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн ангийн дунд “Яаралтай цуглар” зарлан мэдээллийн дохиог өгснөөр эхэлж, дүүргийн хэмжээнд өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна.

“Яаралтай цуглар” дохиогоор дүүргийн Онцгой комисс,  гамшгаас хамгаалах  7 алба,  шуурхай команд, мэргэжлийн 24 анги, 60 аж ахуй нэгж байгууллагын нийт 640 гаруй алба хаагч, 20 гаруй техник хэрэгсэлтэйгээр цугларч, бэлтгэл, бэлэн байдлаа шалгууллаа.

Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийн удирдагчаар НОБГ-ын дэд дарга, хошууч Б.Мягмардорж  ажиллаж байгаа бөгөөд сургууль удирдах бүрэлдэхүүний команд штабын дадлага сургуулиар үргэлжилж байна гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж