“Эрдэнэт” үйлдвэрийн захирал асан Ч.Ганзоригийг гадуур байцаахаар болжээ. Тодруулбал, Ч.Ганзоригийг 48 цаг саатуулсан бөгөөд хэрэв үргэлжлүүлэн хорихоор бол прокурорын байгууллагад холбогдох байгууллагаас үргэлжлүүлэн хорих саналаа ирүүлэх байсан. Гэвч 48 цагийн хугацаа дуусгавар болоход Б.Ганзоригийг үргэлжлүүлэн хорих санал ирүүлээгүй учраас мөрдөн байцаагчийн эрхийн хүрээнд гадуур байцаахаар болжээ.
Сануулахад, Есдүгээр сарын 25-ны шөнө АТГ-аас "Эрдэнэт" үйлдвэрийн захирал асан Ч.Ганзоригийг саатуулаад байсан юм. "Жаст" группын захирал Ш.Батхүү "Эрдэнэт" үйлдвэрийг барьцаалж Африкийн стандарт банкнаас зээл авч, зээлээ хугацаанд нь төлөөгүйн улмаас "Эрдэнэт" үйлдвэр төлбөрт унаад буй. Үүнтэй холбоотойгоор Арбитрын шүүхийн шийдвэр гараад буй. Мөн "Жаст" группын захирал Ш.Батхүүг саатуулан шалгаж буй.
Ш.ЧИМЭГ
Холбоотой мэдээ