Стивен Сигал ОХУ-ын Приморск мужийн захирагч болох уу?

Хуучирсан мэдээ: 2018.09.27-нд нийтлэгдсэн

Стивен Сигал ОХУ-ын Приморск мужийн захирагч болох уу?

Стивен Сигал ОХУ-ын Приморск мужийн захирагч болох уу?

Тулааны урлагийн мастер, Холливүүдийн нэрт жүжигчин Стивен Сигал ОХУ-ын Алс Дорнодын  Приморск мужийн Владивосток хотноо зохион байгуулагдаж буй “Pacific Meridian” кино наадамд оролцохоор тус хотод очоод байгаа билээ.

Кино наадмын үеэр түүнийг мужийн амбан захирагч болохыг хүсч байгаа тухай асуусан сэтгүүлчийн асуултанд: “Би Ерөнхийлөгч Владимр Путины сонирхлыг дагана. Хэрвээ намайг мужийн захирагч болгохыг хүсвэл надад татгалзах зүйл байхгүй дуртайяа хүлээн зөвшөөрнө. Миний аавын талын өвөг дээдэс Оросын Алс Дорнодоос гаралтай. Хэрвээ би мужийн захирагч болчихвол Приморск мужийн талаар илүү их зүйлийг мэдэхийг хүсэж байна” хэмээн хариулжээ.

Өнгөрсөн наймдугаар сараас тэрбээр ОХУ-ын Гадаад Хэргийн сайдын Японтой харилцах бие төлөөлөгчөөр томилогдон ажиллаж байгаа бөгөөд Москва болон Токио хотуудын дипломат харилцааг улам өргөжүүлэн бэхжүүлэхээр ажиллаж байгаа тухайгаа сэтгүүлчдэд ярьсан байна.

Харин түүний төлөөлөгч Анар Рэйбанд амбан захирагч болохыг хүсдэг тухай түүний яриа бага зэргийн наргиа байсан. Одоогоор түүнд Приморскийн сонгуульд өрсөлдөх тухай бодол байхгүй байгаа гэсэн байна. Стивен Сигал 2016 оны 11 сард албан ёсоор ОХУ-ын иргэн болсон билээ. Мөн дөрөвдүгээр сард ОХУ-ын Гадаад Хэргийн сайдын АНУ-тай харилцах бие төлөөлөгчөөр сонгогдсон.

Н.АМГАЛАНТУУЛ
Эх сурвалж: WWW.RT.COM

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж