"Дүрслэх урлагийн шилдэг бүтээл-2018" үзэсгэлэн

Хуучирсан мэдээ: 2018.09.27-нд нийтлэгдсэн

"Дүрслэх урлагийн шилдэг бүтээл-2018" үзэсгэлэн

"Дүрслэх урлагийн шилдэг бүтээл-2018" үзэсгэлэн

Боловсрол, Соёл, Шинжлэх ухаан, Спортын Яам , Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл урлагийн газар, Монголын уран зургийн галерей хамтран Засгийн газрын 2006 оны 115-р тогтоолоор баталсан “Дүрслэх урлагийн шилдэг бүтээлийг улсын санд худалдан авах журам”-ын дагуу 2018 оны дүрслэх урлагийн шилдэг бүтээлийн үзэсгэлэн болон шалгаруулалтыг өнөөдрөөс /2018.09.27/ аравдугаар сарын 12-ны өдрийг хүртэл Монголын Уран зургийн галерейд зохион байгуулах гэж байна.

Үзэсгэлэнгийн нээлт маргааш /2018.09.28/16.00 цагаас болох бөгөөд шагнал гардуулах ажиллагаа ирэх сарын 11-нд болох ажээ.

Б.УУГАНБАЯР

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж