Хакүхо М.Даваажаргал: Мөрөөдөлтэй байгаарай | News.MN

Хакүхо М.Даваажаргал: Мөрөөдөлтэй байгаарай

Хакүхо М.Даваажаргал: Мөрөөдөлтэй байгаарай

- Хакүхо: Монгол хүн хүрч чадах юм бол аливаа зүйлийн оргилд нь хүрч чадна гэдгийг харуулж чадсандаа баяртай байна-

Дархан аварга Жигжидийн Мөнхбатын үүсгэн байгуулсан “Их шавь” дэвжээ, спорт сургалтын төвийн шинэ байрны нээлт өчигдөр (2018.09.27) боллоо. Нээлтэд Дархан аварга Ж.Мөнхбатын хүү сумогийн их аварга Хакүхо М.Даваажаргал, үе үеийн олимпийн медальтнууд, үндэсний бөхийн аваргууд, спортын алдартнууд оролцсон юм. Энэ үеэр үеэр их аварга Хакүхотой ярилцлаа.


-“Их шавь дэвжээ, спортын төвийн нээлтийн арга хэмжээний сэтгэгдлээсээ хуваалцаач?

-Өнөөдөр билэгтэй сайхан өдөр аавынхаа үүсгэн байгуулсан сургуулийн дэргэд спорт, сургалтын төвийг нээлээ. Бөхийн хүндтэй аваргууд олноор ирлээ. Уулзаж амжаагүй байсан олон хүнтэй уулзлаа. Сэтгэл их өндөр байна. Энэ намрын тэмцээнд түрүүлж, 41 дэх түрүүгээ авч, 1000 давааны босгыг давлаа. Миний бие ёкозүна цолтойгоор авсан даваа 800-д хүрлээ. Монгол хүн хүрч чадах юм бол аливаа зүйлийн оргилд нь хүрч чадна гэдгийг харуулж чадсандаа баяртай байна. Энэ дэвжээ, сургалтын төвийн нээлтэнд том бэлэгтэй ирж байгаадаа сэтгэл туйлын хангалуун байна.

-Таны аавын үүсгэн байгуулсан “Их шавь” сургуулиас спортын олон алдартан төрж байна. Та хүүхэд байхдаа энд бэлтгэл сургуулилт хийж байсан уу?

-Би энэ сургуулийг үүсгэн байгуулж байсан Нараа багштайгаа их ойр байсан. Олон сайхан ах нартай хамт энд бэлтгэл хийдэг байлаа. Аавын минь шавь энэ жил улсын начин цол хүртсэн Б.Батжаргал энэхүү үйл хэргийг сайхан авч явна. Энэ сургуулиас олон сайн шавь нар төрөн гарч эх орныхоо нэрийг дэлхийд цуурайтуулсан хүчтэнүүд төрөн гарсаар байна. Цаашид улам сайхан өргөжин тэлнэ гэдэгт итгэлтэй байна. Өнөөдөр аавын минь үүсгэн байгуулсан сургууль дээр сайхан үйл явдал болж байна. Тиймээс аавынхаа "Баатар"-ын тэмдгийг зүүгээд ирлээ. Монголчууд “ах баатар” гэж билэгшээж хүндэтгэдэг шүү дээ.

-Таны хувьд одоо сүмогийн түүхэнд эвдээгүй амжилтууд бий юу?

-Ер нь маш цөөхөн. Сүмогийн түүхэнд тасралтгүй 69 давсан их аварга Футабаямагийн амжилт байдаг. Миний бие 63 давж ялагдсан. Хэдийгээр энэ амжилтыг ахиулж чадаагүй ч гэсэн би 69 дэх аварга гэж билэгшээж байдаг юм. Мэдээж цаашдын барилдаандаа улам хичээнэ.

-Таныг Монголдоо ирэхэд УИХ-ын дарга М.Энхболд хүлээж авсан. Энэхүү уулзалтын үеэр өмссөн таны хувцас онцгой харагдаж байлаа. Энэ хувцсыг яагаад сонгох болов?

-Бөртэ чоно гэж ярьдаг шүү дээ. Япон улсад 100 жилийн өмнөөс чоно байхгүй болсон байдаг. Би өөрөө чононд дуртай. Чоно гэдэг амьтан ямар хийморлог юм бэ? Монголчууд чоно шиг хийморлог гэдгийг таниулах зорилгоор кимоно дээр буулгасан. Надад чонын зурагтай хоёр кимоно бий. Ногоон кимоно дээр саран дээр ульж байгаа чоно бий. Башёгийн үеэр энэ хоёр кимоног ээлжлэн өмссөн. Мэдээж 15 хоногийн турш намайг чонын зурагтай кимоно өмсөх үеэр бөхчүүд их гайхсан байх. Энэ нь өрсөлдөгчөө сэтгэл зүй болон бие бялдрын хүчээр ялах эрмэлзлээ харуулж байгааг илтгэнэ. Ер нь янз бүрийн ийм арга бий. Энэ сар яах аргагүй хичээхгүй бол болохгүй байсан юм.

-Сүмогийн түүхэнд дараагийн аварга болох бөхчүүдийг та нэрлэхгүй юу?

-Мэдээж олон бөх байна. Сүмо бөхийг сонгоод барилдаж байгаа манай бөхчүүд олон бий. Миний хувьд Ичиножёо А.Ичинноровыг аварга болж, цаашид сайхан барилдана гэж бодож байна. Мөн Хоошёорюү С.Бямбасүрэн гээд Асашёорюү аваргын удмын бөх сайхан барилдаж байна.

-Дэлхийд таныг монгол хүн гэж мэднэ. Иргэншил солих юм бол монголчуудад таныг харамлах сэтгэл байгаад байдаг. Энэ талаар та ямар бодолтой байдаг вэ?

-Удахгүй “Токио 2020” олимпийн наадам эхлэх гэж байна. Монгол Улсын Олимпийн хорооноос элчээр ажиллах тэмдэг, дипломоо авсан. Энэ наадмын үеэр сумог таниулах олон арга хэмжээ болно. Миний хувьд олимпийн наадмын нээлтийн ажиллагаанд сүмогийн аваргын ёслолыг хийнэ. Ийм сайхан үйл явдлын нээлтийн гэрч нь Монгол хүн байх болно. Тийм болохоор би өөрийгөө улам сайн дайчлан барилдахаар бэлтгэж байна.

-Та 2020 он хүртэл барилдана гэж амлаад байгаа. Токиогийн олимпийн наадмын дараа барилдах уу. Цаашид сүмогийн холбоонд ажиллах бодол бий юу?

-Би 2020 он хүртэл барилдана гэж яриад байдаг. Гэтэл саяхан Монголдоо ирсэний дараа “Та 2020 он хүртэл барилдана гэж битгий ярь. 2021 он хүртэл барилдах хэрэгтэй” гэж байсан. Мөн Токиогийн олимпийн дараа жил Ардын хувьсгалын 100 жилийн ой тохиох юм байна. Ийм сонин гэнэтийн яриа болдог.

-“Хакүхогийн метал буюу дотоод хүч” ном олон монголчуудад их хүчийг өгдөг гэдэгт итгэлтэй байдаг. Сэтгэл санаа, сэтгэлийн тэнхээ, биеэ барих ухааны талаар номонд их дурдсан. Энэ талаар ярилцаад яриагаа өндөрлөе?

-Энэ номонд миний талаар маш олон дуртгал, дурсамжууд бий. Энд амьдралын янз бүрийн урсгалыг багтаасан. Амьдралын урсгалыг маш зөв ашиглаж сурахад хүн амжилтанд хүрдэг. Дүү нартаа хэлэхэд мөрөөдөлдөө итгэлтэй байгаарай. Миний бие 15 настай, 62 кг жинтэй байсан хэрнээ аварга болно гэсэн мөрөөдөлтэй байсан. Би ямар ч авьяасгүй, сагс тоглодог хүүхэд байлаа. Надад тийм их хүч байсангүй. Ямар ч байсан өөрт минь тийм нэгэн мөрөөдөл байсан  юм. Тэр мөрөөдлөө 22 насандаа биелүүлсэн. Залуу дүү нартаа хандан хэлэхэд зөвхөн спортын амжилтаас гадна ямар ч салбарт амжилт гаргах тийм том мөрөөдөлтэй байгаарай гэж хэлмээр байна. Би мөрөөдлөө биелүүлсэн болохоор заавал мөрөөдөлтэй байгаарай гэж хэлэх дуртай.

 

Ярилцсан Ч.БОЛОРЧУЛУУН

Гэрэл зургийг Н.БАТМӨНХ

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

35 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Hokuhod amjilt hysye! 2018-09-28 212.234.217.188

Mongolchyyd yadyygaasaa bolj amidrah yhaandaa hel aldjee!!tiimees sain yabaadaa ataarhaj eldeb kamand bicheh ni ikhe bna!ene bol sainaa yzehgyi myyhai balaigaar muu yg helsen bygd dyysna!Hokuho bol Mongolchyydiin setgel zyrhiig dagyylsan argagyi abraga hyn hen ch dorromjiloh erhgyi gelegnyyd ee!!

Avatar

Зочин 2018-09-28 202.179.24.113

Монголын төлөө биш,мөнгөний төлөө мөргөлдөж буй Мантууг сайн явна гэж гэж эндүүрэх залуучууд одоо Монголд цөөрсөөр байгаа. Монголчуудын сэтгэл зүрхийг дагуулсан гэж Төв Халх гэж цээжээ дэлддэг пиздагаар яригч Оркууд дөвчигнөх эрхгүй.

Avatar

zochin 2018-09-28 202.179.25.199

mundag duudee az jargaliig chusei

Avatar

ККК 2018-09-28 66.181.187.201

АВРАГЫГ АМЬДАД ГӨЛӨГ ӨНГӨРХӨӨР НЬ ХУЦДАГ ЧИ ХЭН ВЭ.НЭГ МУУ БАГА ЯСТАНУУ.

Avatar

Согтуу сармагчин 2018-09-28 202.179.26.236

Их ястан гэж өөрийгөө пиздагаар ярьдаг Мөнхбат андуурч согтуурч амьдарсан.

Avatar

Зочин 2018-09-28 66.181.187.201

АВРАГЫГ АМЬДАД ГӨЛӨГ ӨНГӨРХӨӨР НЬ ХУЦДАГ ЧИ ХЭН ВЭ.НЭГ МУУ БАГА ЯСТАНУУ.

Avatar

Зочин 2018-09-28 202.21.102.174

yajich doosh ni hiisen delhiid bish uimaa gehed Azid huleen zovshoorogdson hun Hakuho avraga,ene uguisgegch nar baij ydaj bgaag bodohod daisandaach ataarhaliig ni tuild ni hurtel toruulj chadjee,bayr hurgie

Avatar

Монгол үндэстнийг үгүйсгэгч 2018-09-28 202.179.25.239

Монголчуудыг нутаг нуга угсаа гарлаар нь доромжилж хагалж ирсэн архичин Мөнхбатын хүүг Азид мэднэ гэж битгий андуур.Япондоо Сумог сонирхдог хүн олон гэж андуурах ч хэрэггүй.Монголын алга дарам өчүүхэн хэсэг Манжид зүтгэгч Тангад мЖунгаа цус эртнээсээ холилдсон "Хоржийлоо" Шавь 4 -ийнхөн л шүтэж сүйд болдог юм байгаа биз.

Avatar

ККК. 2018-09-28 66.181.187.201

ТА МОНГОЛ БИЧИГ ҮГ ХЭЛИЙГ АШИГЛАХГҮЙ ҮЗЭН ЯДАЖ БОЛНО ШДЭЭ.ККК

Avatar

Зочин 2018-09-28 103.10.21.39

Сумогийн бурхан бидэнд аатай аврагаар дамжуулан илгээсэн Монгол гэдэг нэрийг дэлхийд цурайтуулсан сайхан аврага шүү. Аврагатай болон гэр бүлд нь сайн сайхан бүхнийг хүсье

Avatar

Монголыг үгүйсгэгч Мөнхбат 2018-09-28 202.179.25.239

Мөнхбат золбингийн п***а Монгол биш Орос үг.Шавь дөрөв Монгол биш Манж төрийн эрх хав.Сумо Дэлхийд юу ч биш, тэгээд бас спорт ч биш!

Avatar

НЭГ МОНГОЛ ҮНДЭСТНИЙГ ҮГҮЙСГЭГЧ 2018-09-28 202.179.26.149

МӨНХБАТ АРХИЧИН БАЙСАН УУ БАЙСАН! МОНГОЛЧУУДЫГ НУТАГ НУГААР ДОРОМЖИЛЖ ИРСЭН ҮҮ ИРСЭН.

Avatar

Zochin 2018-09-28 1.73.108.207

Uhaantai, daruu, gaviyatai zaluu.

Avatar

Төв Халх ч биш бүүр Шавь дөрөв 2018-09-28 202.179.26.149

Манж Төрд татвар төлдөггүй цэрэгт татагддаггүй байсан дархан эрхтэй Шавь дөрвийн лам уу?

Avatar

Зочин 2018-09-28 1.73.108.207

Uhaantai, daruu, gaviyatai zaluu.

Avatar

unshigch 2018-09-28 85.0.95.245

tand ulam ih amjilt hysen erooe

Avatar

yiliin yrees hen ch dabahgyi ee! 2018-09-28 212.234.217.188

Sain yabbal yabj bolohgyigeer sanaa setgel ni sohorson muu amlagchid aa!!ta nart helye?…muugaan dyydaad salihgyi yiliin yr chini abaad yabna!

Avatar

abragaan cheejeeree hamgaalna bi?... 2018-09-28 212.234.217.188

muu zuil bicheed baigaa hymyys bol amidraliin doroitold ertsen,har tamhinii mansyyrald baigaa nehedyyd sig baina!jaahan gegeetei yum saihaniig helelzej baiya l daa!

Avatar

Зочин 2018-09-28 66.181.160.76

Gaihamshigtai hun shuu

Avatar

ҮНЭН ГАШУУН 2018-09-28 202.179.24.232

Хоёр Монгол үг Орос пиздагүй хэлж насандаа сураагүй золбин архичин Мөнхбат Монголчуудыг Дөрвөд хүн хүн биш,Завханыхан з**х*й,Архангайнхан танк хүлдэг,Говийнхон цус ойртсон гэж мэтээр ялган доромжилж Монголчуудыг хагалж амьдарсан нүгэлтэй.Золбин Мөнхбат ганц Олимпийн мөнгө авсан ч Дэлхийн аврагад сураг байаагүй хэн ч мэдэхгүй согтуу нь бас үнэн.

Avatar

Ц.Батаа. 2018-09-28 202.9.43.123

Та амьд сэрүүн байхад энэ үгээгүй хэлэхгүй яагаав. Дэмий юм хол явахгүй дээ.

Avatar

Зочин 2018-09-28 59.153.112.120

Дэлхийн аваргын анхны хүрэл медаль хүртэж бсан шд.Сайн судлаа аан?

Avatar

Зочин 2018-09-28 115.36.52.7

Saikhan avaragiin huu Aaviinhaa uil heregiig zalguulaj buyantai zuil hiij baina. Baharhaj bsina. Az gedeg hodolmor yum shuu gedegiig holsoo dusaluulan helsen baidag ene udaad bas moroodoltei baigaarai gej zahij baina. Alivaa zuild tuilshiralgui moroodoltei amidartsgaaya zaluuchuudaa. Mongolchuud bid Hakuho avargaara bagarhaj Hakuho avaragaaraa goyo yavna. Bidnii tsoohon Mongolchuud maani yamar ch aguu yum ve dee. Tengerees hairatai Aav ni haraad naharhaj bayarlaj baigaa baihdaa. Amjilt husiye.

Avatar

ЗОЧИН 2018-09-28 64.119.24.73

HAMGIIN BAGADAA 51 TURUULNE SHUU. AMJILT.

Avatar

Зочин 2018-09-28 43.242.243.23

Mongoloor zogsohgui gjliin ikh NarAN ULS, delhiin baharhal ih avarga uhaalag mongol huu

Avatar

МИ 2018-09-28 202.179.26.27

МИ ОВОГТОД ТӨВ АЙМГИЙНХАН БАРААЛХДАГ УЛАМЖЛАЛ ТОГТЖЭЭ. ДУУЧИН АРИУНБААТАР ЦОМОО ХАДГАЛУУЛЖ ШОУДААД БАЙСАН.ОДОО ЭНЭ МОНГОЛД ЖАЛГА ДОВНЫ ҮЗЭЛ ТАРААСАН МӨНХБАТЫН ХҮҮ.

Avatar

Taagyi kamand bichsen nehedyyd taalagdahgyi bna syy! 2018-09-28 148.60.92.227

agyy abragaaraa ynendee baharhaj baina!dahiad Mongoloos araliin yapond abraga ter dyndaa Hokuho sig abraga terne gehed itegehgyi l baina!amidral ereentei baraantai hoino doo neg sermestei aabiin hyy garaad irehiig baig gehgyi ee!!gehdee l yu l bol doo?!…………….Mongolchyyd mini tiimees bye byenee hairlaj syrzgaaya?…

Avatar

урцат 2018-09-28 180.149.98.106

дэлхийн бөхөөр барилдаагүй байж онгирох хэрэг алга даруу бай

Avatar

tolgoi ni hamuursan saarnyyd ikhe baih yum aa!! 2018-09-28 148.60.92.227

Harin Daryy bolood ta nart helj bna!enyynees eer daryyhan baiya gej baih yy?bitgii ataarhah baramnyyd aa!!!

Avatar

Оркуудад 2018-09-28 64.119.19.124

Ми-тэй уулзлаа гээд боож үхэх гээд байгаа үхэр Монголчуудыг яана аа. Тэр Монголоо ялуулж яваа Ерөнхийлөгч чинь Азербайжанд жудо үзээд, ЕС чинь НҮБ-ын хурал зөвлөгөөн, Америк дахь айлчлал нтр гээд төрийн 3 өндөрлөгөөс Монголд байсан нь Их хурлын дарга юм байналээ шт. Арай дэндүү туйлшрах юм. Энэ хүний амжилт, ялалтаар бахархан баярлаж чадахгүй шээс чинь гоожоод тэвчиж чадахгүй байгаа үхэр Монголууд хүртэх ёстойгоо л хүртэж гэхээс өөр юу гэх вэ.

Avatar

Золбин архичин п***а 2018-09-28 202.179.26.27

Монголчуудыг нутаг нугаар Дөрвөд хүн хүн биш,Завханыхан з**х*й,Архангайнхан танк хүлдэг гэж нэр хоч зүүн доромжилж хагалж ирсэн золбин архичин Мөнхбатын хүү Монголчууд дундаас ганцаараа Гадаадын иргэн болох байтугай очиж бараалхсан Ми овогтынхоо Төв аймгаас гарах эрхгүй байсан.

Avatar

Зочин 2018-09-28 175.38.117.60

Чи аса юу?! Согтуу яваа муу гөхшөөн?

Avatar

Зочин 2018-09-28 64.119.19.124

чамтай юу ч ярих вэ дээ

Avatar

Иргэн 2018-09-28 202.131.233.190

Сайхан аавын сайн хүү.

Avatar

Зочин 2018-09-28 202.131.235.98

goyo

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж