Номонд хайртай хэн бүхний цуглах газар

Хуучирсан мэдээ: 2018.09.27-нд нийтлэгдсэн

Номонд хайртай хэн бүхний цуглах газар

Номонд хайртай хэн бүхний цуглах газар

БНХАУ-ын Бээжин хотоос хол орших Жиажихе тосгоны Лиюань номын сан номонд хайртай хэн бүхний цуглах дуртай газар болжээ. Учир нь Лиюань номын сан нь ой модон дунд оршдог бөгөөд маш өвөрмөц архитектурын шийдлээр баригдсан аж.

Туулайн бөөрний мод, хушганы мод болон тоорын модны мөчрөөр чимэглэж дотор нь саруул уудам зааланд нарны гэрэл нэвтрэх боломжтой шийдлээр баригдсан номын сан юм. Амралтын өдрүүдээр зуу гаруй ном шимтэн уншигчид цагыг нам гүм, амар амгалан өнгөрөөхөөр ирдэг байна.

 

Анх 2012 оны дөрөвдүгээр сард номын сан үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн бөгөөд олон хүмүүс байгууламжийн дизайн шийдлийг сонирхохоор ирдэг талаар номын сангийн эрхлэгч Пан Ши ярьжээ.

“Бид одоо дотор зураг авахыг хориглосон. Зарим хүмүүс унших гэж биш зүгээр л зураг авах гэж ирдэг. Зарим нь бүр этгээд костьюм өмсчихсөн ирж байсан удаатай. Энэ нь ихээхэн хүндрэлтэй учруулдаг. Бид номонд хайртай хүмүүсийн тав тухыг хангамаар байна” гэж номын сангийн эрхлэгч Пан Ши ярьжээ.

ЭХ СУРВАЛЖ: AFP
Г. МАНДАХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж