Үнэт цаасны данс нээлгэх иргэдийн тоо огцом өсчээ

Хуучирсан мэдээ: 2018.09.27-нд нийтлэгдсэн

Үнэт цаасны данс нээлгэх иргэдийн тоо огцом өсчээ

Үнэт цаасны данс нээлгэх иргэдийн тоо огцом өсчээ

“Эрдэнэс Тавантолгой”-н 1072 хувьцааг эзэмшдэг хоёр сая гаруй иргэн бий. Тус компани өнгөрсөн жил ашигтай ажилласан тул өөрийн хөрөнгөөр зарим төслөө санхүүжүүлэх боломжтой болсон талаар гүйцэтгэх захирал Б.Ганхуяг нь онцолж байгаа юм. Энэ таатай мэдээ нь хувьцаа эзэмшигч иргэдэд ногдол ашиг тараахад ойрхон байгааг ч илтгэж байгаа билээ.

Гэхдээ ногдол ашиг тарааж эхлэхийн өмнө хувьцаа эзэмшигч иргэн бүр хувьцааны данс нээлгэсэн байх шаардлагатай юм. Өнгөрсөн наймдугаар сард 8417 шинэ үнэт цаасны данс нээсэн нь долоодугаар сараас тав дахин их дүн болсон ажээ.

Үүнээс гадна Засгийн газрын шийдвэрээр “Эрдэнэс Тавантолгой” компанийн 30 хувийг олон улсын зах зээлд арилжаалахаар болсон юм. IPO гаргах ажил олон улсын зөвлөх үйлчилгээний компанийг шалгаруулах шатанд явж байгаа аж. Тэгвэл тус компанийн гүйцэтгэх захирал Б.Ганхуяг Хонконгийн хөрөнгийн биржийг сонирхож байгаа талаар мэдээлж байсан юм.

Т.НОМИН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж