2018 оны III улирлын "Монголбанкны эссе бичлэгийн уралдаан"-ы ялагчид тодорлоо | News.MN

2018 оны III улирлын "Монголбанкны эссе бичлэгийн уралдаан"-ы ялагчид тодорлоо

2018 оны III улирлын "Монголбанкны эссе бичлэгийн уралдаан"-ы ялагчид тодорлоо

2018 оны III улирлын "Монголбанкны эссе бичлэгийн уралдаан"-ы ялагчид тодорлоо

Монголбанкнаас хэрэгжүүлж буй  “Эх орныхоо алтыг Эрдэнэсийн санд аа” аяны хэрэгжилтийн хүрээнд алтны эдийн засаг дахь үр өгөөжийг олон нийтэд таниулах зорилгоор “Монгол төгрөгийн тогтвортой байдлын баталгаа нь АЛТ” сэдэвт эссэ бичлэгийн уралдааныг 2018 оны есдүгээр сарын гурванаас 21-ний хооронд олон нийтийн дунд зарласан билээ. Энэхүү уралдааны удирдамжид эх орноосоо олборлосон алтыг худалдахын ач холбогдол, албан арилжааг нэмэгдүүлэхэд тулгарч буй асуудлууд, түүнийг шийдвэрлэх арга замыг иргэд хэрхэн дүгнэж буйг тусгав. Уралдаанд нийт 43 бүтээл ирснээс

I байр: Солонгос улсад магистрын ангийн оюутан Г.Мишээл (72.50/100 оноо);

II байр: Сэтгүүлч Т.Болор-Эрдэнэ (71.25/100 оноо);

III байр: Судлаач О.Мөнхзориг (70.50/100 оноо);

IV байр: RE/MAX – Судалгааны шинжээч А.Хонгор (70.25/100 оноо) тус тус шалгарав.

Тэргүүн байрны эздэд шагнал гардуулах ажиллагаа өнөөдөр болж, Монголбанкны Дэд Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн тэргүүтэй бусад албаныхан шагналт байр эзлэгчдэд баяр хүргэж, талархал илэрхийлэв.

Эх сурвалж: МОНГОЛБАНК

"Болор дуран"-аар шалгав.

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж