Метрогүйгээр түгжрэл бууруулна гэдэг зангууны үлгэр | News.MN

Метрогүйгээр түгжрэл бууруулна гэдэг зангууны үлгэр

Хуучирсан мэдээ: 2018.09.27-нд нийтлэгдсэн

Метрогүйгээр түгжрэл бууруулна гэдэг зангууны үлгэр

Метрогүйгээр түгжрэл бууруулна гэдэг зангууны үлгэр

​Метротой болох монгол мөрөөдөл 2025 он хүртэл хойшилсон​

“Автозамаар битгий оролдооч, зүгээр л тэр чигт нь орхиод өгөөч. оронд нь метротой болгоод өгчих” хэмээн эрхэм дарга нараас гуймаар өдрүүд үргэлжилж байна. Уг нь амласан амлалтууд биелдэг байсан бол өдийд Улаанбаатарт метро байгуулах бүтээн байгуулалт ид өрнөж байх учиртай. 2020 он гэхэд Улаанбаатар хот 17.7 км урт метротой болж, автозамын түгжрэлийг мартана гэсэн өөдрөг хүлээлт ердөө л хоёр жилийн өмнөх. Харин өдгөө өглөө, оройд амьдралынхаа дөрвөн цагийг замын түгжрэлд барж байгаа иргэд энэ чигээрээ хэр удаан явахаа мэдэхгүй, бас төсөөлөх ч үгүй байна. Гагцхүү нийслэл хот хэзээ ч, бүр хэзээ ч түгжрэлээс салахгүй юм байна гэсэн бодолтойгоо иргэд хэдийнэ эвлэрчээ. Албаныхны өгч буй мэдээллээр хотын таг түгжрэл ирэх хоёр жилд ч үргэлжлэх гэнэ. 2020 онд дөрвөн том гүүр ашиглалтад оруулснаар автозамын эрчим саарна гэж үзэж буй. Бас хотыг хоёр хуваасан төмөр замын доогуур 13 нүхэн гарц гаргах саналаа өмнөд хөршид уламжилж, өнөөдүүл нь санхүүжилтийг нь шийдэж, барьж байгуулахаас нааш нийслэлд нийтийн автобусаар ч, хувийн унаагаар ч хүссэн газартаа хүрнэ гэдэг зангууны үлгэр мэт сонсогдоно.

Өнгөрсөн долоо хоногт НИТХ-ынхан болон албаныхан уулзаж, автозамын түгжрэлийг бууруулах ямар зохицуулалт хийж буйгаа нээлттэй хэлэлцсэн. Ямар ч байсан хотын төвийн дөрвөн уулзварт тэмдэглэгээ хийж, гэрэл дохиог нь шинэчлэхэд 200 гаруй сая төгрөг зарцуулж буй аж. Мөн түгээлтийн автомашинуудын цагийн хуваарийг шөнийн ээлжид шилжүүлэх зэрэг байгаа оноогүй атлаа балаг ихтэй шийдлүүд танилцуулна билээ. Нийслэлд өдгөө 20-иод мянган түгээлтийн тээврийн хэрэгсэл байгаа бөгөөд замын хөдөлгөөний ачааллаас болж тэдний цаг алдалт 70 хувь, шатахуун зарцуулалт 40 хувь өсч, түгжрэлийг 30 хувиар нэмэгдүүлж байгаа учраас ийнхүү шийдсэн аж. Гэтэл бодит тоо өөрийг өгүүлж байна. Албан ёсны статистикаас харахад нийслэлд бүртгэлтэй 500 мянга гаруй тээврийн хэрэгслийн 80 хувь нь өдөр тутам зорчдог. Үүний 77 хувь нь хувийн автомашин бол үлдсэн нь түгээлтийн машин, автобус, такси гээд нийтийн тээврийн хэрэгслүүд. Түгжрэлийг бууруулъя гэвэл тэрхүү 77 хувь буюу дийлэнх олонхид чиглэсэн бодлого хэрэгжүүлэх нь зайлшгүй баймаар.

Мөн өнгөрсөн 10 жилд нийслэлийн өрхийн тоо жилд 1.6 хувиар өсөж, 380 мянгад хүрсэн бол суудлын автомашины тоо дөрөв дахин нэмэгдэж 365.8 мянга болсон гэсэн албан ёсны статистик буй. Үндсэндээ нэг өрхөд нэг автомашин ногдож байна гэсэн үг. Нөгөөтэйгүүр, суудлын автомашины тоо жилд 50-60 мянгаар нэмэгдээгүй байсан бол автозамын ачаалал өнөөгийнх шиг улаан гэрэл асах хэмжээнд хүрэхгүй байсан нь бодит үнэн. Гэрээсээ гараад зорьсон газартаа шуурхай хүрэх боломж манай нийслэлд бүрдсэн байсан бол хүн бүрт хөл дүүжлэх унаа шаардлагагүй байв. Бүр ойлгомжтой хэлбэл, “2017 он гэхэд Улаанбаатар хот метротой болно”, “2020 он гэхэд морьтон Монгол метрогоор зорчино” зэрэг гоё амлалтуудаа эрхэм дээдсүүд биелүүлж, ажил хэрэг болгосон бол өнөөдөр жирийн иргэн зам дээр дөрвөн цагаа барж, автобусны хаалгаар багтаж ядан чихэлдэж, байрны гаднаас эхэлсэн түгжрэл төв замын дагуу үргэлжилсэн эмгэнэлтэй дүр төрх үүсэхгүй байлаа. Тэр хэрээр хүүхэд багачууд ч хэдэн арваараа зам тээрийн осолд өртөхгүй, иргэд нь бухимдал багатай, Улаанбаатар бас ч гэж найрсаг хот байх байлаа.

  • Суудлын автомашины тоо жилд 50-60 мянгаар нэмэгдээгүй байсан бол автозамын ачаалал өнөөгийнх шиг улаан гэрэл асах хэмжээнд хүрэхгүй.
  • Хотын өмнөх удирдлага 2020 онд нийслэл хотыг метротой болгох бэлтгэл ажлыг бүрэн хангачихаад байсан.
  • Нийтийн тээврээ сайжруулахгүйгээр автозамд чиглэсэн зохицуулалт хийх нь цаг хугацаа, хөрөнгө мөнгөний үргүй зардал гэдэг нь сургамж болоод үлдээсэй.

Харамсалтай нь, метротой болох монгол мөрөөдөл дахиад 2025 он болж хойшлогджээ. Налайхаас толгойт өртөө рүү тавьсан рейлбусын хүртээмж муу учраас алдагдалтай ажилласан. Тиймээс одоохондоо метротой болох цаг нь хараахан биш. Гэхдээ Улаанбаатар хотыг тэлэх бодлого баримталж байгаа учир газар доогуур метро байгуулж, ил задгай худалдааг ч цэгцлэн, дэлхийн бусад улс орны жишигт нийцсэн байгууламжтай болгох гэнэ. Харин тэр үе нь 2025 оноос наашгүй ажээ. Хотын дарга саяхан өгсөн ярилцлагадаа “Намайг засаглаж байх үед хот метротой болно гэж ярихгүй, харин алсдаа метротой болох бүх боломжийг бүрдүүлэхийн төлөө би ажиллаж байна” гэжээ. Уг нь бол хотын өмнөх удирдлага 2020 онд нийслэлийг метротой болгох бэлтгэл ажлыг бүрэн хангачихаад байсан юм шүү дээ. ЖАЙКА-гаар ТЭЗҮ-ийг нь боловсруулж, ҮАБЗ-д хүлээлгэн өгч байсан.

Нийт санхүүжилт болох 1.5 тэрбум ам.долларын 60 хувийг Японы тал хөнгөлөлттэй зээлээр олгохоор болж, үлдсэнийг нь олон улсын донор байгууллагууд болон хувийн хэвшил, дуудлага худалдаанаас олно гээд тооцсон ажил нь өдгөө төрийн ой санамжаас арчигдчихаж. Гэхдээ бодит амьдралын шаардлага, олон нийтийн ой санамжид одоог хүртэл хүлээгдсээр байгааг хэлэх хэрэгтэй. Хэдийгээр метрог гурван сая хүн амтай, нэг хүнд ногдох ДНБ нь 10 мянган ам.долларт хүрсэн хотуудад барьдаг гэх боловч Улаанбаатарын өнөөгийн бүтэц, зохион байгуулалт метро барих зайлшгүй шаардлага бий болгосон. Баруунаас зүүн тийш сунаж тогтсон их хотын дагуу Энхтайваны гэх нэг л өргөн чөлөө бий. Энэ дагуу сургууль, цэцэрлэг, эмнэлэг, төрийн байгууллага, томоохон оффис, захууд гээд улаанбаатарын ихэнх байгууламжууд байрласан. Өөрөөр хэлбэл, энэ чиглэлд нийцсэн байгууламжтай болгох гэнэ. Харин тэр үе нь 2025 оноос наашгүй ажээ. Хотын дарга саяхан өгсөн ярилцлагадаа “Намайг засаглаж байх үед хот метротой болно гэж ярихгүй, харин алсдаа метротой болох бүх боломжийг бүрдүүлэхийн төлөө би ажиллаж байна” гэжээ.

Уг нь бол хотын өмнөх удирдлага 2020 онд нийслэлийг метротой болгох бэлтгэл ажлыг бүрэн хангачихаад байсан юм шүү дээ. ЖАЙКА-гаар ТЭЗҮ-ийг нь боловсруулж, ҮАБЗ-д хүлээлгэн өгч байсан. Нийт санхүүжилт болох 1.5 тэрбум ам.долларын 60 хувийг Японы тал хөнгөлөлттэй зээлээр олгохоор болж, үлдсэнийг нь олон улсын донор байгууллагууд болон хувийн хэвшил, дуудлага худалдаанаас олно гээд тооцсон ажил нь өдгөө төрийн ой санамжаас арчигдчихаж. Гэхдээ бодит амьдралын шаардлага, олон нийтийн ой санамжид одоог хүртэл хүлээгдсээр байгааг хэлэх хэрэгтэй. Хэдийгээр метрог гурван сая хүн амтай, нэг хүнд ногдох ДНБ нь 10 мянган ам.долларт хүрсэн хотуудад барьдаг гэх боловч Улаанбаатарын өнөөгийн бүтэц, зохион байгуулалт метро барих зайлшгүй шаардлага бий болгосон. Баруунаас зүүн тийш сунаж тогтсон их хотын дагуу Энхтайваны гэх нэг л өргөн чөлөө бий. Энэ дагуу сургууль, цэцэрлэг, эмнэлэг, төрийн байгууллага, томоохон оффис, захууд гээд Улаанбаатарын ихэнх байгууламжууд байрласан. Өөрөөр хэлбэл, энэ чиглэлд

Эх сурвалж: ЗАСГИЙН ГАЗРЫН МЭДЭЭ

"Болор дуран"-аар шалгав.

17 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2018-09-27 88.128.81.15

заавал газар доогуур туннель ухаж өндөр зардал гаргах ямар ч шаардлагагүй, зүгээр зүүн захаас баруун зах хүртэл тойрдог трамвай байгуулчихаач, энд (европ) дундаж хэмжээний хотууд нь хот доторхи нийтийн тээврийн гол ачааллаа трамвайгаар шийдчихэж байна ш дээ. Мега хотууд нь бол метротой болохоос аргагүй. УБ мега хот биш шүү, аятайхан зохицуулчихаж болмоор

Avatar

Зочин 2018-09-27 80.110.90.69

хэн хэгэн метрогоор явж үзэх хүслээс болж 1.5 дол өрөнд ормооргүй байна

Avatar

зочин 2018-09-27 202.9.43.9

Хөгшин би , цэцэрлэгийн хүүхдүүд машинаар хүргүүлдэг болох юм гэж төсөөлчиж байсан гүй …Улс хөгжнөө гэж сайхан юм аа…

Avatar

Зочин 2018-09-27 202.179.31.15

одоо энэ төрийн ордонд 1000 гаран хүн сууж байна. мэдээж 76 нь машинтай. ЗГ-ЫН ГИШҮҮД БАС МАШИНТАЙ. ГЭХ МЭТЭЭР ТӨРИЙН ОРДНЫХОН ЛАВ 300-400 МАШИН НААНАДАЖ УНАЖ БАЙНА. ХОТЫН ЗАХИРГАА БАС Л 100-200 МАШИНТАЙ Л БАЙГАА. ЗОГСООЛ ДЭЭРЭЭ ТАВИАГҮЙ Ч ОЙР ХАВИЙН ЗОГСООЛУУДЫГ ЭЗЭГНЭЧИХСЭН БАЙГАА. ЖИШЭЭ НЬ ЭНЭ ТӨРИЙН ОРДНЫГ ХАРХОРИН ЛУУ НҮҮЛГЭХЭД ГЭРЛЭН ДОХИОНЫ 10 УДААГЫН АСАЛТААР ЗОРЧИХ МАШИН ХОТООС ХАСАГДАНА. ТӨВИЙН ТҮГЖРЭЛ 30 МИНУТААР БАГАСНА ГЭСЭН ҮГ. ИХ ДЭЭДҮҮДИЙГ Ч ХОТЫН ЗАХ ЛУУ ГАРГА. ТЭГЭЭЛ БОЛОО.

Avatar

Иргэн 2018-09-27 202.21.96.212

Метротой болох хэрэгтэй байна. Зайсангаас Зуслангийн чиглэлд Амгалангаас Таван шар гээд 2 чиглэлтэй байхад болно. Тэгээд төрийн албан хаагч нарын цагийн бүртгэлийг метроны гарцанд суурьлуулж бүх төрийн албан хаагч нар метрогоор зорчиход энэ хотын түгжрэл байхгүй болно.

Avatar

иргэн 2018-09-27 64.119.24.201

ТОГ БАЙНГА ТАСАРДАГ УБ д МЕТРО ТААРАХГҮЙ ЭЭ ТОГ ТАСАРВАЛ ТЭР ХАРАНХУЙ ХОНГИЛД ЮМ ЮМ Л БОЛНО ДОО ТҮҮНИЙ ОРОНД ЕВРОПЫН ХОТУУД ШИГ АГААРЫН ТӨМӨР АМ НЬ ДЭЭРДЭЭ

Avatar

Зочин 2018-09-27 202.9.43.25

Европын хотуудад агаарын төмөр зам бхгүй шүү

Avatar

Зочин 2018-09-27 64.119.24.201

ЧИНИЙ МЕТРО БҮТЭХГҮЙ ЭЭ БАЙНГА ТОГ ТАСАРДАГ ХОТОД ДААНЧ ТААРАХГҮЙ ЮМ БАЙХАА ТОГ ТАСАРВАЛ ТЭР ХАРАНХУЙД ЮУ ЮУ БОЛНО ГЭЭЧ ААН ХА ХА ХАРИН ТҮҮНИЙХЭЭ ОРОНД БЕРЛИН ХОТ ШИГ АГААРЫН ТӨМӨР ЗАМ НЬ АРАЙ ДЭЭР БИЗ

Avatar

Зураач 2018-09-27 90.207.136.205

Олон улсын жишгээр бол 1 саяаас дээш хүнтэй хотод метро ашигтай гэж тооцдог юм билээ…

Avatar

! 2018-09-27 202.9.42.75

1 саяас бага хүнтэй боловч метротой хотууд бдаг. 3 сая хүрэхээр метро байгуулдаг гэж битгий ш**. Юм үзэж нүд тайл.

Avatar

Зочин 2018-09-27 182.160.35.214

mashinuudiig yavgan hynii gartsnaas zaitai zogsdog bolgoj hevshyyleh heregtei.

Avatar

Зочин 2018-09-27 182.160.35.214

metro yaah ve ehleed avtobus niitiin teevriig hogjiltei ornuudiin jishgeer ogt hogjimgyi amar taivan yavdag bolgoh heregtei.

Avatar

zochin 2018-09-27 64.119.21.209

ooroor helbel ene chigleld

Avatar

Зочин 2018-09-27 103.229.122.251

Нийслэлээ Хар хорин луу нүүлгэх хэрэгтэй. Хархорин улс төр, төрийн захиргааны нийслэл болгох хэрэгтэй.

Avatar

Зочин 2018-09-27 182.160.1.47

Нийтийн тээвэртээ давуу эрхээ олгоочээ.

Avatar

Зочин 2018-09-27 202.21.106.114

Заавал улаанбаатарт хүн амаа бөөгнуулух гээд л өчнөөн олон орон сууц бариад л, дэд бүтэц нь ачааллаа даахаа больчихоод байхад чинь тэрийг том хүчин чадалтай болгоно,метро барина,бохирын цэвэрлэх байгууламжийг томсгоно, цэцэрлэг ,сургууль барина гээд дэмий зардал гаргаад яах вэ. Дагуул хотууд барих хэрэгтэй,9 давхраас өндөр орон сууц барих хэрэггүй. Өргөн уудам нутаг дэвсгэртээ тарааж амьдруул.

Avatar

haan 2018-09-27 150.129.140.230

Зайсангаас 7 буудал хүртэл нэгдүгээр эгнээг нийтийн тээврийн хэрэгсэлд давуу эрх нэмж олгоход түгжрэл багасна. Монголчууд 1-2 буудал зайд машин унаж байгаа байдлыг халах хэрэгтэй.Иймэрхүү зохион байгуулалтын арга хэмжээ авах зөндөө саналуудыг хэрэгжүүлэх хэрэгтрэй байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж