“Улаанбаатар” олон улсын кино наадам 10 дахь жилдээ

Хуучирсан мэдээ: 2018.09.27-нд нийтлэгдсэн

“Улаанбаатар” олон улсын кино наадам 10 дахь жилдээ

“Улаанбаатар” олон улсын кино наадам 10 дахь жилдээ

Кино урлагийн мэргэжлийн болон сонирхогч хүн бүхний жил болгоны намраар хүсэн хүлээдэг "Улаанбаатар" олон улсын кино наадам 10 дахь жилтэйгээ золгоход бэлэн боллоо.

Нийслэлийн Засаг Даргын Тамгын Газар, Нийслэлийн Соёл Урлагийн Газар, Монголын Урлагийн Зөвлөл / Arts Council of Mongolia/ хамтран кино урлагийн салбарын олон улсын хамтын ажиллагааг нэмэгдүүлэх, Монголын кино урлагийн салбарыг хөгжүүлэх, дэлхийн нэр хүндтэй наадмуудад шалгарсан кино бүтээлийг Монголын үзэгчдэд хүргэх зорилготой 10 дахь удаагийн “Улаанбаатар” Олон Улсын Кино Наадмыг ирэх аравдугаар сарын 22-28-нд Улаанбаатар хотноо зохион байгуулагдах юм.

Энэ оны наадмын хөтөлбөр нь Монгол киноны уралдаант хэсэг, Олон улсын уралдаант бус хэсэг, Онцлох орны кино хөтөлбөр, Кино форум, Кино салбарын сургалт гэсэн таван хэсэгтэй болон өргөжжээ.

Наадмын хүрээнд Нээлтийн монгол кино бүтээлийн уралдаан, Монгол кино бүтээлийн уралдааныг 2 дахь удаагаа зарлаж байгаа ба уралдаанд огт нээлтээ хийгээгүй, шинэ, бүрэн хэмжээний Монголын уран сайхны кино, 2017 оны аравдугаар сарын 1-ний өдрөөс хойш нээлтээ хийсэн уран сайхны кино, бүрэн хэмжээний хүүхэлдэйн кино, богино хэмжээний кино гэсэн гурван төрлүүдэд кино бүтээл хүлээж авч байна.

Наадмын Нээлтийн киногоор шалгарсан бүтээл нь тус наадмын хүрээнд Дэлхийн нээлтээ хийх ба олон улсын кино наадам зохион байгуулагч, найруулагч, продюсер нарт танилцуулагдаж, олон нийтэд толилуулах бүрэн эрхээр хангагдана.

Монгол кино уралдаанд ирүүлсэн кино бүтээлүүдээс “Монгол кино хөтөлбөр”-т оролцох зургаан бүтээлийг шалгаруулна. Тус шалгарсан бүтээлүүдийг олон улсын кино найруулагч, продюсер, олон улсын кино наадмын зохион байгуулагчаас гадна олон нийтэд толилуулах ажээ.

Б.УУГАНБАЯР

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж