Налайх дүүрэгт зөрчилтэй барилгын өргөтгөлүүдэд xяналт шалгалт хийж эхэллээ

Хуучирсан мэдээ: 2018.09.27-нд нийтлэгдсэн

Налайх дүүрэгт зөрчилтэй барилгын өргөтгөлүүдэд xяналт шалгалт хийж эхэллээ

Налайх дүүрэгт зөрчилтэй барилгын өргөтгөлүүдэд xяналт шалгалт хийж эхэллээ

Налайх дүүргийн Засаг даргын захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг энэ сарын 15-ны өдөр дүүргийн нутаг дэвсгэр дэх барилга байгууламжид эвдрэл гэмтэл учруулсан, зохих мэргэжлийн байгууллагын зөвшөөрөлгүйгээр үндсэн хийц, бүтэц, төлөвлөлт, зориулалтыг өөрчилсөн, дур мэдэн газар эзэмших болон эрчим хүчний хамгаалалтын зурваст орсон барилга байгууламжид хяналт шалгалт явуулж, мэдэгдэл шаардлага тавьж ажиллалаа.

Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд дүүргийн Засаг даргын Тамгын газар, Мэргэжлийн хяналтын хэлтэс, Газрын алба, Цагдаагийн хэлтэс УБЦТС ХК-ийн Хэрэглэгчдэд үйлчлэх төв, Түгээх төв зэрэг холбогдох байгууллагуудын төлөөлөл багтаж, дээрх зөрчил илэрсэн аж ахуйн нэгжүүдэд улсын байцаагчийн мэдэгдэл өгч, зарим байгууллагын үйл ажиллагааг түр хугацаагаар хааж, зөрчлийг яаралтай арилгахыг үүрэг болгосон юм.

Тухайлбал Анархүү цэцэрлэг зөвшөөрөлгүй өргөтгөлийн барилга барьж хүүхэд аюулгүй орчинд сурч хүмүүжих эрхийг ноцтой зөрчиж байгаад Мэргэжлийн хяналтын хэлтсийн зүгээс мэдэгдэх хуудас хүргэж, зөрчлийг яаралтай арилгахыг үүрэг болголоо.

Мөн Уурхайчдын байранд зөвшөөрөлгүй өргөтгөл барьж байсан эмийн сан өргөтгөлийн барилгаа буулгалаа. Тус байранд цэцэрлэгийн үйл ажиллагаа явуулахаар өргөтгөлийн барилга барьж байгаа аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг бүрэн зогсоож, 2012 онд гаргасан Засаг даргын захирамжийг хүчингүй болгон, зөрчлийг арилгаж ажиллахыг үүрэг чиглэл болгосон юм.

Цаашид дүүргийн нутаг дэвсгэрт гамшиг ослын үед шуурхай албаны автомашин зорчих нөхцөлийг хязгаарлаж, зөвшөөрөлгүй байрлуулсан зөөврийн байгууламж, авто зам, явган хүний зам хаасан бүх төрлийн обьект, эзэмшил, ашиглалтад байгаа газраа дур мэдэн нэмж сунгасан хашаа зэргийг нүүлгэн шилжүүлэх, газар чөлөөлөх, зөвшөөрөлгүйгээр барилгын ажил эхлүүлсэн иргэн, аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг зогсоон инженерийн хангамжаар хангахгүй байх, нийтийн зориулалттай орон сууцны барилгад шингэрүүлсэн шатдаг хий ашиглан үйлдвэрлэл, үйлчилгээ үзүүлдэг иргэн, аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг зогсоож зөрчлийн тухай болон холбогдох хуулийн дагуу арга хэмжээ авах, албадан буулгах хүртэл арга хэмжээ авах юм гэж Налайх дүүргийн ЗДТГ-аас мэдээллээ.

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж