Уханы нээлттэй тэмцээнд шилдгүүд бүдэрлээ

Хуучирсан мэдээ: 2018.09.27-нд нийтлэгдсэн

Уханы нээлттэй тэмцээнд шилдгүүд бүдэрлээ

Уханы нээлттэй тэмцээнд шилдгүүд бүдэрлээ

Эмэгтэй теннисчдийн WTA-н премьер-5 ангилалд багтах Уханы нээлттэй тэмцээний шөвгийн наймд өрсөлдөх теннисчид тодорлоо. Энэ оны Уханы нээлттэй тэмцээнд С.Халеп, А.Кербер, П.Квитова, К.Плишкова, Г.Мугуруза, С.Стефэнс, К.Возняцки, Н.Осака болон Е.Свитолина нарын энэ цаг үеийн бүх шилдгүүд оролцож байгаа ч бүгд тэмцээнээ өндөрлүүлээд байна.

Тэмцээний дунд шөвөгт 2014 оны Австралийн нээлттэй тэмцээний финалд шалгарч байсан Словак теннисчин Д.Чибулкова, Риогийн олимпийн аварга Пуэрто-Рикогийн М.Пуиг, Оросын А.Павлюченкова, Беларусын А.Сабаленка, Чехийн К.Синиакова, Австралийн Э.Бэрти, Хятадын Ван Чиан, Эстоний А.Контавейт нар шалгараад байна. Эдгээр теннисчид бүгд Их Дуулга тэмцээнд түрүүлж үзээгүй тамирчид юм.

Хятадын Хубэй мужийн Ухань хотноо 2014 оноос зохион байгуулагдаж эхэлсэн тус тэмцээнд Уимлидоны хошой аварга П.Квитова 2 удаа, Их дуулга тэмцээний 7 цомын эзэн В.Уилльямс болон Францын К.Гарсиа нар тус бүр 1 удаа түрүүлж байжээ.

Б.БЯМБАБАЯР

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж