“1000 багшийн дурсамж” уулзалтын үеэр 87 настай багш амьсгал хураалаа

Хуучирсан мэдээ: 2018.09.27-нд нийтлэгдсэн

“1000 багшийн дурсамж” уулзалтын үеэр 87 настай багш амьсгал хураалаа

“1000 багшийн дурсамж” уулзалтын үеэр 87 настай багш амьсгал хураалаа

Төрийн ордонд өнөөдөр /2018.9.27/ “1000 багшийн дурсамж” уулзалт, зөвлөгөөн болж байгаа. Уулзалтын үеэр 87 настай ахмад багш амьсгал хураасан харамсалтай хэрэг гарлаа. Хэргийг Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтэст шалгаж байна.

Сонирхуулахад, Монголын ахмад багш нарын холбоо байгуулагдаад 14 жил болж байгаа юм. Энэ хугацаанд тав дахь удаагаа хүндэтгэлийн уулзалт зохион байгуулж байгаа бөгөөд нийслэл, орон нутагт байгаа 1000 багш хүрэлцэн ирээд байгаа юм. Уулзалтын эхэнд "Багшаа дуулъя" сүлд дууг Хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин Б.Зангадын хамт дуулсан юм.

Дараа нь УИХ- ын дэд дарга Л.Энх-Амгалан, УИХ- ын НББСШУ- ны Байнгын хорооны гишүүн Н.Учрал, УИХ- ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Боловсрол, соёл, шинжлэх ухаан спортын сайд Ц.Цогзолмаа нар баяр хүргэж үг хэлсэн.

"Багшийн хөгжлийг дэмжих тухай" хууль батлагдсан, энэ жилийг "Багшийн хөгжлийг дэмжих жил" болгон зарласантай холбоотойгоор багш нарын өмнө тулгамдсан асуудлыг хамтдаа шийдвэрлэх талаар ярилцах юм.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж