Япон 2019 оноос шинэ визний төрөл нэвтрүүлнэ

Хуучирсан мэдээ: 2018.09.27-нд нийтлэгдсэн

Япон 2019 оноос шинэ визний төрөл нэвтрүүлнэ

Япон 2019 оноос шинэ визний төрөл нэвтрүүлнэ

Гаднын иргэдэд зориулсан шинэ визний журам Япон улсад ирэх 2019 оны дөрөвдүгээр сараас эхлэн хэрэгжинэ. Энэ нь хөдөлмөрийн зах зээлд арав гаруй салбарыг хамарч байгаа талаар кабинетын ахлах нарийн бичиг Ёошихиде Сүга мэдэгджээ.

Үүнд сувилал, барилга байгууламж, ресторан үйлчилгээ болон загасчлал, хүнс ногоо тариалал зэрэг салбарууд багтаж байгаа аж.

“Бид гаднын иргэдийн эзэмшсэн ур чадвар, мэргэжлээс хамаарч тэднийг дээрх салбарт хүлээн авах цогц систем бий болгохоор зорьж байна. Хууль зүйн яам шинээр хэрэгуих хуулийн дор арав гаруй салбарт гаднын иргэдийг авч ажиллуулах сонирхолтой байгаагаа илэрхийлсэн. Бидний хийсэн судалгаагаар гадаад ажиллах хүчгүйгээр бизнес эрхлэхэд хүндрэлтэй олон аж ахуй нэгж, томоохон байгууллага бий"гэж Ёошихиде Сүга сэтгүүлчдэд мэдэгджээ.

Японы кабинетын ахлах нарийн бичиг Ёошихиде Сүга

2019 оны дөрөвдүгээр сараас хэрэгжих шинэ визний төрөлд тэнцэхийн тулд гаднын иргэд шалгалт өгөх шаардлагатай аж. Тэнцсэн тохиолдолд энэхүү шинэ визний төрөл Япон улсад таван жил хүртэл оршин суух зөвшөөрөл олгох ажээ.

Япон улсын нийгэмд тохиож  буй хүн амын хөгшрөлт болон төрөлт хөдөлмөрийн зах зээлд ажлын хүч дутагдаж байгаа талаар салбарын удирдагчид онцолж байжээ.

ЭХ СУРВАЛЖ: ASAHI
Г. МАНДАХ

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж