"Эрдэнэс Таван толгой" хувьцаат компанийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурал есдүгээр сарын 26-нд буюу Лхагва гаригт болох товтой байсан ч ирц хүрээгүйн улмаас хойшлогдсон талаар тус компани мэдээллээ. Дараагийн хурлын тов ТУЗ-ийн хурлаар тодорхой болох юм байна.
Уг хурлаар нээлттэй хувьцаат компани болсноо зарлана гэдгийг тус компанийн гүйцэтгэх захирал Б.Ганхуяг хэлж байсан юм. Нээлттэй компани болсноор компанийн засаглал, ил тод байдал, үр ашиг, эх үүсвэрт төвлөрүүлж чадах чадамж гэсэн бүх үзүүлэлт нь нэмэгддэг гэдгийг эдийн засагчид хэлдэг.
"Эрдэнэс Таван толгой" IPO гаргах бэлтгэл ажлаа хангаж байгаа. Засгийн газраас 360 хоногт багтаан IPO гаргах үүрэг өгсөн. Эхний үе шат болох 180 хоногийн хугацаа нь үргэлжилж байгаа юм. Эхний шатны 180 хоногт хийх ажил нь дотроо найман үе шаттай. Одоо үүний тав дахь шатны ажил нь хийгдэж буй.
Ш.АДЪЯАМАА
Холбоотой мэдээ