Нийслэлийн хэмжээнд хүүхэд, хөгжил, хамгааллын асуудлаар хэлэлцүүлэг явагдлаа | News.MN - Мэдээллийн эх сурвалж

Нийслэлийн хэмжээнд хүүхэд, хөгжил, хамгааллын асуудлаар хэлэлцүүлэг явагдлаа

Нийслэлийн хэмжээнд хүүхэд, хөгжил, хамгааллын асуудлаар хэлэлцүүлэг явагдлаа

Нийслэл дүүргийн хэмжээнд "Хүүхдийн хөгжил хамгааллыг сайжруулах үндэсний хөтөлбөр"-ийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд явагдсан үйл ажиллагааг танилцуулах хэлэлцүүлэг Хүүхэд залуучуудын сургалт хүмүүжлийн тусгай цогцолборын хүүхдийн төвийн байранд явагдлаа. Энэхүү ажиллагаанд НИТХ- ын дарга С. Амарсайхан, хурлын ажлын албаны дарга Б.Батбямба, НИТХ-н тэргүүлэгч, Д.Мөнхжаргал, НИХ-ын төлөөлөгч Ц.Одонтунгалаг, М.Эрдэнэтуяа, Нийслэлийн засаг даргын орлогч Д.Энхтөр, НЗДТГ-НБХ, НХГБГ-ын дарга, нэгжийн удирдлагууд оролцож хүүхдийн байдлын талаар сонсож ялангуяа төрөөс зайлшгүй анхаарах шаардлагатай зорилтот бүлгийн хүүхдүүдийн асуудлыг онцгойлон анхаарч ажиллахаа илэрхийллээ. Нийслэл болон дүүргүүдийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хэлтсийн дарга нар ажлаа тайлагнахын зэрэгцээ Гэр бүлийн хувилбарт үйлчилгээний стандартад шилжин орсон шинэлэг загварын бүтээлч ажлыг хамт олноороо санаачлан хэрэгжүүлж эхэлж байгаа тухайгаа Хүүхэд залуучуудын сургалт хүмүүжлийн тусгай цогцолборын дарга Б.Лхамсүрэн танилцуулж хүүхдүүдийн сурч амьдарч байгаа өрөө тасалгааг оролцогчдод үзүүлж санал сэтгэгдлийг сонслоо гэж Хүүхэд-Залуучуудын Сургалт Хүмүүжлийн Тусгай Цогцолбороос мэдээллээ.  

"Болор дуран"-аар шалгав.

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс