МАХН УИХ-д суудалгүй нам болох уу?

Хуучирсан мэдээ: 2018.09.27-нд нийтлэгдсэн

МАХН УИХ-д суудалгүй нам болох уу?

МАХН УИХ-д суудалгүй нам болох уу?

МАХН-ын УИХ-д ганц суудалтай. 2012 оны УИХ-ын сонгуульд “оймсны завсраар хавчуулагдан” гишүүн болсон О.Баасанхүү Орхон аймгаас хоёр дахь удаагаа сонгогдож, гишүүн болсон. УИХ-д бүлэггүй ч ганц дайчин ганцаардахгүйн үлгэрээр О.Баасанхүү гишүүнд оролцохгүй сэдэв гэж үгүй.

МАХН-ын дарга Н.Энхбаяраас намаа тусгаарлах гэж  УИХ-ын гишүүн О.Баасанхүү жил орчмын өмнө намынхаа хурлыг төрийн ордонд хийж, өөрөө намын даргаар сонгогдож байв. Гэвч Н.Энхбаяр мөн намынхаа хурлыг хийснээр Улсын дээд шүүх дээр нэг намын хоёр дүрэм, хоёр дарга бүртгэх шаардлага гарсан. Гэвч Улсын дээд шүүх МАХН-ын даргаар Н.Энхбаярыг, дүрэмтэй нь бүртгэсэн билээ. Ингэхдээ шинэ дүрэмдээ намынхаа эсрэг ажилласан, намынхаа үйл ажиллагаанд оролцохгүй байгаа гишүүнийг намаас хөөнө гэх дүрмийн заалтаа бүртгүүлж амсан. Тэгвэл МАХН-ын дүрмийн дагуу УИХ-ын гишүүн О.Баасанхүүг намаас хөөж магадгүй гэнэ. Тиймээс МАХН УИХ-д суудалгүй нам болж ч мэдэхээр байна. Хэрэв УИХ-ын гишүүн О.Баасанхүүг МАХН дүрмийн дагуу хөөнө гэвэл УИХ-д суудалгүй нам болно. Харин хөөхгүй гэж үзвэл Н.Энхбаяр дарга О.Баасанхүүтэй учраа олохоос өөр аргагүй. Ямартай ч МАХН одоогоор О.Баасанхүүг хөөх шийдвэр гаргаагүй байгаа. Цаашид хэрхэхийг намын удирдлагууд шийдэх гэнэ. УИХ-ын намрын чуулган удахгүй эхэлнэ. Үүнтэй зэрэгцээд МАХН, МАН-ын улс төр ч бужигнах шинжтэй.

Ш.ОЧ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж