Багануур дүүрэгт “Гамшгаас хамгаалах иж бүрэн сургууль” эхэллээ

Хуучирсан мэдээ: 2018.09.27-нд нийтлэгдсэн

Багануур дүүрэгт “Гамшгаас хамгаалах иж бүрэн сургууль” эхэллээ

Багануур дүүрэгт “Гамшгаас хамгаалах иж бүрэн сургууль” эхэллээ

Нийслэлийн Засаг даргын 2018 оны “Гамшгаас хамгаалах дадлага, сургууль, бэлэн байдлын үзлэг зохион байгуулах тухай” 41 дүгээр захирамж, Багануур дүүргийн дүүргийн Засаг даргын А/344 дугаар захирамжийн дагуу Багануур дүүрэгт “Гамшгаас хамгаалах иж бүрэн сургууль” өнөөдөр эхэллээ.

Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийн нээлтэд нийслэлийн Засаг даргын Дэд бүтэц, гэр хорооллын хөгжлийн асуудал хариуцсан орлогч П.Баярхүү, нийслэлийн Онцгой байдлын газрын дарга, хурандаа Ж.Чүлтэмсүрэн, Багануур дүүргийн Онцгой комиссын дарга Ц.Сандаг-Очир болон холбогдох албаныхан оролцлоо.

Иж бүрэн сургууль өнөөдөр 07:00 цагт гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн ангид “Яаралтай цуглар” зарлан мэдээллийн дохиог өгснөөр эхэлж, дүүргийн Засаг даргын захирамжаар өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжин ажиллаж байна. Тус иж бүрэн сургуульд дүүргийн Онцгой комисс, гамшгаас хамгаалах 7 алба, шуурхай команд, мэргэжлийн 24 анги, 60 аж ахуй нэгж байгууллагын нийт 641 алба хаагч 20 техник хэрэгсэлтэйгээр цугларч, бэлтгэл, бэлэн байдлаа шалгууллаа.

Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийн удирдагчаар нийслэлийн Онцгой байдлын газрын дэд дарга, хошууч Б.Мягмардорж, сургуулийн удирдагчийн орлогч, штабын даргаар Гамшгийн шуурхай удирдлагын хэлтсийн ахлах мэргэжилтэн, хошууч Ц.Эрдэнэчимэг болон дундын хянагчаар тус газрын болон нийслэлийн Цагдаагийн газар, нийслэлийн Эрүүл мэндийн газрын чиглэл хариуцсан мэргэжилтнүүд ажиллаж байна.

Тус иж бүрэн сургууль нь удирдах бүрэлдэхүүний команд штабын дадлага сургуулиар дүүргийн Засаг даргын Тамгын газрын байранд үргэлжилж байна гэж Багануур дүүргийн ЗДТГ-аас мэдээлэв.

 

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж