Солонго Ган-Одыг шүүхэд өгнө

Хуучирсан мэдээ: 2015.01.10-нд нийтлэгдсэн

Солонго Ган-Одыг шүүхэд өгнө

Транс жендер мисс Б.Солонго “Учиртай урилга” нэвтрүүлэгт оролцсон Н.Ган-Одыг шүүхэд өгөхөөр болжээ. Б.Солонго өнөөдөр Сүхбаатар дүүргийн шүүхэд Ган-Одыг хүний нэр төрд халдсан, худал гүтгэлэгийн чанартай мэдээллийг олон нийтийн мэдээллээр цацсан гэх үндэслэлээр шүүхэд хандсан байна.

Б.Солонго хэлэхдээ: “Хэвлэл мэдээллийн салбараар дамжуулан төрийн албан хаагчид, олны танил хүмүүс, энгийн иргэний нэр төрд халдан, гүтгэж, гутаан доромжилно гэдэг Ганбууш мэтийн хүмүүсийн насанд байх үйлдэл биш. Миний хувьд үнэ цэнэтэй амьдралыг эрхэмлэдэг. “Хаан бууз” мэтийн газраар шөнө оройн цагаар зодоон хийж үйлчлүүлэх хүн би биш. Анужингийн захиалгаар утсан хүүхэлдэй шиг ийм юм яриад сууж байх гэждээ. Тэр зодоон хийсэн хүн нь Чингэлтэй дүүрэгт хуулийн дагуу арга хэмжээ авахуулсан. Ер нь хүний нэр хүндэд халдаж, 450 саяын үнэтэй мэс засал гэж ярьж суухаар тэр мөнгөөрөө байраа авмаар юм. Хатагтай Ганбууш минь таны бидний үйл хөдлөлийн ард ЛГБТ олон нийт хохирох ёсгүй. Удахгүй өөрийн орсон “Учиртай урилгa”-ыг хүргэнэ. Хүйсээ солиулах мэс засал 3-5 сая төгрөг ордог” гэсэн юм.

 

Э.ҮНЭН

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж