Улсын валютын нөөц гэж юу вэ?

Хуучирсан мэдээ: 2010.03.11-нд нийтлэгдсэн

Улсын валютын нөөц гэж юу вэ?

Улсын валютын нөөц нь төрийн эрх бүхий байгууллага болон арилжааны банкны эзэмшилд байгаа гадаадын банк, санхүүгийн байгууллагад хадгалж байгаа мөнгөжсөн алт, чөлөөтэй хөрвөдөг гадаад валют, гадаадын үнэт цаасны зах дээр чөлөөтэй борлогдох үнэт цаас болон бусад олон улсын хэмжээнд валютын нөөцөд тооцогдох үнэт зүйлээс бүрдэнэ. Монголбанк Монгол улсын валютын гадаад нөөцийг удирдаж нэмэгдүүлэх арга хэмжээ авах үүрэгтэй. Гадаад валютын нөөц ямар бүтэцтэй байх нь төрийн мөнгөний бодлого, төгрөгийн ханшны тогтвортой байдал, гадаад өрийн төлбөр, гадаадын банк, санхүүгийн байгууллагын амлаж буй хадгаламжийн хүү, валютын захын цаашдын чиг хандлага зэрэг олон хүчин зүйлээс хамаарана.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж