Алга болсон хүүхдүүдийг нийслэлээс олжээ

Хуучирсан мэдээ: 2018.09.27-нд нийтлэгдсэн

Алга болсон хүүхдүүдийг нийслэлээс олжээ

Алга болсон хүүхдүүдийг нийслэлээс олжээ

Дархан-Уул аймаг дахь Цагдаагийн газрын алба хаагчид нийслэлийн Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрээс алга болсон ах дүү хоёрыг эсэн мэнд олсон байна. Найм болон 12 настай ах дүү хоёр 2018 оны есдүгээр сарын 16-нд гэрээсээ гараад сураггүй болсон бөгөөд өчигдөр /2018.09.26/ буюу 10 хоногийн дараа тэднийг олжээ.

Цагдаагийн ерөнхий газраас мэдээлснээр, урьдчилсан байдлаар гаднын нөлөөгөөр хүүхдүүд алга болсон эсвэл ар гэрт нь ямар нэг хүчирхийлэл гарсан гэх үндэслэл байхгүй гэлээ.

Т.ОД

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж