ДЦС IV-ийн асуудлууд гацаанд оржээ

Хуучирсан мэдээ: 2018.09.27-нд нийтлэгдсэн

ДЦС IV-ийн асуудлууд гацаанд оржээ

ДЦС IV-ийн асуудлууд гацаанд оржээ

Хоёр долоо хоногийн өмнө ДЦС IV-т саатал гарсны улмаас нийслэл хот тэр чигээрээ тоггүй болсон. Энэ нь тухайн өдөр ажиллаж байсан монтёрын хариуцлагагүй, мэдлэггүй үйлдлээс үүдсэн техникийн саатал гэж салбарын сайд нь хэлсэн юм.

Гэтэл дээрх асуудалд хариуцлага тооцох үүрэгтэй ДЦС IV-ийн ТУЗ одоо болтол хуралдаагүй байгааг Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газраас мэдэгдэж байна. Угтаа бол ДЦС IV-ийн ТУЗ-ийн ерөнхий инженер Б.Дашдаваа болон бусад ажилтанд хариуцлага тооцох шаардлагатайг Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газраас сануулсан аж. Хариуд нь ДЦС IV-ийн ТУЗ-ийн дарга Г.Энхтайван “сайдаас чиглэл авч байж хариуцлагын асуудлыг ярина” гэсэн тайлбарыг Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газарт илэрхийлснийг тус газрын дарга Ц.Ням-Осор онцлов.

Үүнээс гадна ДЦС IV-ийн шинэ удирдлагыг томилох асуудал ч удаашрах төлөвтэй байна. ДЦС IV-ийн захирал С.Анхбаярыг хуулийн байгууллага шалгаад есдүгээр сарын 25-ны өдөр ял оноосон. Гэвч С.Анхбаяр давж заалдах шатны шүүхэд хандах эрх нь нээлттэй тул хууль шүүхийн асуудал эцэслэх хүртэл  ДЦС IV-ийн захирал томилогдох боломжгүй аж. Одоогоор тус станцын гүйцэтгэх захирлын түр орлон гүйцэтгэгчээр Бизнес үйлчилгээ эрхэлсэн дэд захирал А.Бямбадорж ажиллаж байгаа юм.

Т.НОМИН 

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж