Онцгой байдлын албаа төлөөлөн Бүгд найрамдах Өмнөд Судан улсад явагдаж буй НҮБ-ын Энхийг сахиулах “UNMISS” ажиллагаанд Монгол Улсын Зэвсэгт хүчнээс VII мотобуудлагын батальоны бүрэлдэхүүнд үүрэг гүйцэтгээд ирсэн алба хаагчдыг хүлээн авах ёслол өнөөдөр боллоо.
Алба хаагчдыг хүлээн авах ёслолын ажиллагаанд ОБЕГ-ын дэд дарга, хурандаа Ц.Ганзориг, Гал түймэртэй тэмцэх газрын дарга, дэд хурандаа Ц.Нямбаяр болон Захиргаа удирдлагын газрын хэлтсийн дарга, хурандаа Б.Үнэнбаатар, Улсын нөөц хүмүүнлэгийн тусламжийн газрын хэлтсийн дарга, хурандаа С.Лхагвасүрэн нар оролцсон юм.
ОБЕГ-ын дэд дарга, хурандаа Ц.Ганзориг хэлсэн үгэндээ “Онцгой байдлын албаны алба хаагчид НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд 2012 эхлэн тасралтгүй оролцож, нийт 240 гаруй алба хаагч дэлхийн энх тайвныг батлан хамгаалах ариун үйлсэд хүчин зүтгэж байна. Энхийг сахиулах үйл ажиллагаанд Онцгой байдлын албаа төдийгүй Монгол Улсын нэр хүндийг олон улсад өндөрт өргөн, үүргээ нэр төртэйгээр биелүүлж ирсэн та бүхнээр бахархаж байна. Цаашдын ажил, үйлсэд нь амжилт хүсье” гэлээ.
Энэ үеэр Бүгд Найрамдах Өмнөд Судан Улс дахь НҮБ-ын мандаттай энхийг сахиулах ажиллагаанд амжилттай үүрэг гүйцэтгээд ирсэн алба хаагчдад Онцгой байдлын албаны шагнал, цол олгосон юм.
ОБЕГ-ын даргын 2018 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн Б/1053 дугаар тушаалаар Хугацааны өмнө ахлах ахлагч цолоор, НОБГ-ын БЗД-ийн ОБХ-ийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн гал унтраах автомашины жолооч, ахлагч Х.Ерулан, гал сөнөөгч, ахлагч Ш.Амгаланбаяр, Ховд аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 48 дугаар ангийн аврагч, гал сөнөөгч, ахлагч Э.Номин-Эрдэнэ, Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газрын эрэн хайх, аврах салбарын аврагч-усчин, ахлагч Б.Гантулга нарыг, Хугацааны ахлах ахлагч цолоор, Нийслэлийн Аврах анги-105-ын Эрэн хайх, аврах салбарын жолооч-холбоочин, ахлагч Э.Ууганбаярт, Хугацааны ахлагч цолоор, Өмнөговь аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 21 дүгээр ангийн аврагч, гал сөнөөгч, дэд ахлагч Б.Нямбадам нарыг тус тус шагнасан юм.
Онцгой байдлын ерөнхий газрын “Жуух бичиг”-ээр ОБЕГ-ын Гамшиг судлалын хүрээлэнгийн шалган нэвтрүүлэгч, ахлах ахлагч Я.Булганбаяр, Үндэсний аврах бригадын эмч, ахмад Ж.Хаш-Эрдэнэ, аврагч-холбоочин, ахлах ахлагч Э.Золзаяа, НОБГ-ын БЗД-ийн ОБХ-ийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн салааны захирагч, ахмад Э.Баттулга, ЧД-ийн ОБХ-ийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн шатны техникч, ахлах ахлагч М.Болдбаатар нарыг,
“Баярын бичиг”-ээр, НОБГ-ын ХУД-ийн ОБХ-ийн Гал түймэр унтраах, аврах 65 дугаар ангийн гал сөнөөгч, ахлах ахлагч М. Бадрахзул, ЧД-ийн ОБХ-ийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн гал сөнөөгч, ахлах ахлагч Д.Энхболд, Архангай аймгийн ОБГ-ын Гал түймэр унтраах, аврах 51 дүгээр ангийн гал унтраах автомашины жолооч, ахлах ахлагч П.Мэндсайхан, аврагч, гал сөнөөгч, ахлах ахлагч Д.Нямжаргал, Орхон аймгийн ОБГ-ын Гал түймэр унтраах, аврах 56 дугаар ангийн аврагч, гал сөнөөгч, ахлах ахлагч Б.Батбаатар, Сэлэнгэ аймгийн ОБГ-ын Гал түймэр унтраах аврах 36 дугаар ангийн аврагч, гал сөнөөгч, ахлах ахлагч Э.Санчир, Хөвсгөл аймгийн ОБГ-ын Гал түймэр унтраах, аврах 27 дугаар ангийн гал унтраах автомашины жолооч, ахлах ахлагч Н.Болдбаатар, Хэнтий аймгийн ОБГ-ын Гал түймэр унтраах, аврах 49 дүгээр ангийн гамшгаас хамгаалах улсын хяналтын байцаагч, ахлах дэслэгч Р.Мөнхдорж нарыг,
“Сайшаалын үнэмлэх”-ээр Үндэсний аврах бригадын десантчин-аврагч, ахлагч Л.Идэрхангай, Баянхонгор аймгийн ОБГ-ын Гал түймэр унтраах, аврах 16 дугаар ангийн аврагч, гал сөнөөгч, ахлах ахлагч Т.Цэрэндорж, Сүхбаатар аймгийн ОБГ-ын эмч, сэтгэл зүйч, ахлах дэслэгч Б.Батзориг, Гал түймэр унтраах, аврах 15 дугаар ангийн аврагч, гал сөнөөгч, ахлагч Ц.Алтансүх нарыг тус тус шагнаж урамшууллаа гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.