УИХ-ын чуулганы хуралдаанаар энэ оны төсвийн тодотголын хуулийн төслийн дагалдах Хүн амын хөгжлийн сангийн хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг шийдэж байна.
Хэлэлцүүлгийн шатанд УИХ-ын гишүүн Ж.Батзандан “Хүний хөгжлийн сан баялгийн шударга хуваарилалтаар явж байгаа сан гэж ойлгодог. Хүүхдүүдэд өгч байгаа мөнгө гэдэг сайн зүйл. Гэхдээ эдийн засгийн хямралтай холбоотойгоор хүний хөгжил сангийн орлого тасалдаж байгаа энэ үед хэтэрхий хавтгайруулсан халамжаас татгалзая гэсэн Засгийн газраас оруулж ирсэн саналыг дэмжиж байна.
Хүний хөгжлийн сангийн орлогыг бид хуулиндаа тодорхойлж өгсөн. Хэрвээ орлого тасалдвал бонд гаргах замаар хүний хөгжилийн сангийн орлогыг нөхнө гэсэн ойлголт хуулинд байхгүй. Орлогын өөр эх үүсвэрийн замаар энэ санг аваад явж болохгүй юу” хэмээлээ.
Чуулганы хуралдаан үргэлжилж байна.